Л.Энх-Амгалан: Хүүхдүүдийг гурван наснаас цэцэрлэгт авдаг болно Л.Энх-Амгалан: Хүүхдүүдийг гурван наснаас цэцэрлэгт авдаг болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Хүүхдүүдийг гурван наснаас цэцэрлэгт авдаг болно

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.05.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хуралд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат нар оролцлоо.

Энэ үеэр Л.Энх-Амгалан сайд "Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн нас 2-5 нас байдаг. Тэгвэл БШУ-ны яам сургуулийн өмнөх боловсролыг 3-5 нас байх бодлого барина.

Сургуулийн өмнөх нас буюу таван насныхныг цэцэрлэгт 100 хувь хамруулна. Хүүхэд харах үйлчилгээ болон өдөр өнжүүлэх боломжийг нээж өгөх ёстой юм билээ. Цаашдаа сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 болгож, 0-3 насыг хүүхэд харах үйлчилгээ болон эцэг эхчүүдэд нь хоёр насны хүүхдийн хувьсах зардлыг олгох зарчмаар явна.” гэв.

Мөн тэрбээр "Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн амралт эхэлсэн. Энэ долоо хоногт бусад ангийнх нь амарна. Багш нарыг зургаадугаар сарын 1-нээс амрааж эхэлнэ. Төгсөх ангийн сурагчид гурван шалгалт өгдөг. Халдвартай холбогдуулан хичээлийн хоцрогдол үүссэн. Тиймээс элсэлтийн болон улсын шалгалтыг авахгүй. Гэхдээ дүн тавина" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
626867
5 эможи

Иргэн
2021-05-14 08:37
1 дүгээр ангийн хүүхдийг 7 наснаас элсүүлэх боломжийг судалж, 7 настай сургуульд оруулбал зүгээр санагдаж байна
Отгоо Отгоо
2021-05-13 16:29
Өдөр өнжүүлэхүүдээ сайн дэмжээрэй
keyboard_arrow_up