Ерөнхий сайд үзэл баримтлал, үнэт зүйл, үүх түүх нэгтэй МАН, МАХН-ын түүхэн нэгдлийг бэлгэдэж баяр хүргэжээ Ерөнхий сайд үзэл баримтлал, үнэт зүйл, үүх түүх нэгтэй МАН, МАХН-ын түүхэн нэгдлийг бэлгэдэж баяр хүргэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд үзэл баримтлал, үнэт зүйл, үүх түүх нэгтэй МАН, МАХН-ын түүхэн нэгдлийг бэлгэдэж баяр хүргэжээ

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын залуучуудын төлөөллийг хүлээн авч уулзан үзэл баримтлал, үнэт зүйл, үүх түүх нэгтэй МАН, МАХН-ын түүхэн нэгдлийг бэлгэдэж баяр хүргэсэн байна.

Arslan.mn

Дашрамд дурдахад, МАХН-ын ээлжит бус их чуулган энэ сарын 16-ны өдөр болж, тус их чуулганаар МАН болон МАХН-ууд нэг нам болох уриалгыг танилцуулж, нэгдэх асуудлыг хэлэлцсэн.

Чуулганд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцжээ. Тэрбээр МАХН-ын гишүүдэд хандан “ Хэдийгээр МАХН, МАН-ын гишүүд дэмжигчид тухайн үед нийгэм, эдийн засгийн асуудал, шийдлийн хувьд зарчмын өөр байр суурьтай байж одоогоос 10 жилийн өмнө тус, тусдаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан бол өнөөдөр бид нэгдэн нийлж, нэг нам болж, туурга тусгаар Монгол Улсынхаа цаашдын хувь заяаны төлөө хамт зүтгэхээр боллоо. Ардын намынхаа, Ардын хувьсгалынхаа шинэ зууны түүхийн эхлэлийг бид хамтдаа эхлүүлж байгаагаараа гайхалтай сайхан өдөр болж байна" гэсэн юм.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Нэг нууцыг задлахад, гуравдугаар сарын 1-ний өдөр би У.Хүрэлсүх даргын гараас МАН-ын 100 жилийн ойн медалийг авсан. Одоо би МАХН-ын 100 жилийн ойн медалийг У.Хүрэлсүх даргадаа гардуулж байна. У.Хүрэлсүх дарга маань том сорилтод орж, сонгуульд нэр дэвшсэн. Тиймээс МАН, МАХН нэг цул болж, улс орныхоо төлөө томоохон үйл хэрэг бүтээнэ гэж дотроо бодож зорьж байгаа. Монгол Улсын зургаа дахь ерөнхийлөгчийн сонгууль та бидний ялалтаар өндөрлөх болтугай” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627010
1 эможи

ЗОЧИН
2021-05-18 18:21
НАМБАРЫН ЭЭЛЖИТ НАЙМАА , ӨӨР ЮУ Ч БИШ НАМБАР МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ГАНЦ Ч ГЭСЭН ЮМ ХИЙЛГҮЙ БАЙСААР ТЭНГЭРТ ХАЛИХ НЬ
MASH ZUV..Энхбаяр хэрэгтэй хүн шүү..Энхбаяр үгээ хэлж..саналаа хэлэхийг их хүссэн ьээ
2021-05-18 13:50
Баяр хүргье..том тэмдэглээрэй
Н.ЛХАГВАДОРЖ
2021-05-18 13:50
МАН-ын Eрөнхий сайд МХЗЭ-ийн улаан хамгаалагчдийг хүлээн авч, зааварчлагаа өгсөн нь энэ цаг үeд хачирхалтай л байна шүү дээ.
keyboard_arrow_up