Нийслэлийн түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбумаас доошгүй хөрөнгө төсөвлөнө Нийслэлийн түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбумаас доошгүй хөрөнгө төсөвлөнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбумаас доошгүй хөрөнгө төсөвлөнө

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямпорж Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа.

Уг төсөлд нийслэлийн түгжрэлийг бууруулахад 2022-2024 онд жил бүр 420 тэрбум төгрөгөөс их төсвийг батална. Мөн гадаадын зээл тусламжаар 350 сая ам.доллар авахаар төлөвлөсөн.

Хотын авто замын өргөтгөл, зогсоол, гүүр, хурдны зам, парк шинэчлэлт зэргийг дээрх мөнгөнөөс шийднэ. ДЦС 3-ын дэд бүтцийг түшиглэн цахилгаан дулааны тав дахь эх үүсвэрийг барина.

Улаанбаатар хотод багтаамж ихтэй, шинэ төрлийн нийтийн тээврийн төсөл арга хэмжээг боломжит эх үүсвэрээр санхүүлэх болон Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх тухай асуудлыг тусгажээ.

Төсөл хараахан батлагдаагүй байгаа бөгөөд яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627070
0 эможи

ЗОЧИН
2021-05-20 23:14
ХОТООС ЮУГ Ч ГАРГААД НЭМЭРГҮЙ ТҮҮНИЙГ ОРОН ЗАЙГ ЯМАР НЭГЭН БАЙГУУЛАГ ХУЬВ ХҮМҮҮС НӨХӨӨД Л ОРООД ИРНЭ , 1, БУРУУ РУЕЛЬ ХОРИХ 2, ӨНДӨР НАСЖИЛТАЙ МАШИНЫГ ХОРИХ 3, ТАТВАР ТЭГЭЭД Л БОЛОО БЭЛЭЭХЭН ТУРШИЛАГ БУСАД ОРНУУДАД БАЙХАД МЭДЭЭГҮЙ ДҮР ЭСЭГСЭН МАН-АН УЛС ТӨРЧИД УЛС ОРНЫГ ХОРЛОЖ БН
Зочин
2021-05-19 14:33
Хотийн түгжрэлийг арилгахад: 1. Захуудийг хотоос гаргах 2. төрийн албан хаагчдийг нэгдсэн унаагаар явуулдаг болгох 3. Хотын замуудийг засч, нөхөх 4. Их дээд сургуулиудыг хөдөө аймагруу нүүлгэх
keyboard_arrow_up