“Ипотекийн зээлийн 15 хувийн урьдчилгааг Зээлийн батлан заалтын сангаас төлөх асуудлыг судалж байна“ “Ипотекийн зээлийн 15 хувийн урьдчилгааг Зээлийн батлан заалтын сангаас төлөх асуудлыг судалж байна“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Ипотекийн зээлийн 15 хувийн урьдчилгааг Зээлийн батлан заалтын сангаас төлөх асуудлыг судалж байна“

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ үеэр дагуул хот болон иргэдээ орон сууцжуулах ажлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулга хийв. 

Тэрбээр "Монгол Улсын 897 мянган өрхийн 411 мянга нь буюу 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тэдний 199 мянга нь орон сууцанд амьдарч байгаа. 

2019 онд Засгийн газрын тогтоолоор 150 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Улаанбаатар 100 мянган айлын орон сууц, орон нутагт 50 мянган айлын орон сууц барина. Хөтөлбөрийг зургаан төрлөөр хэрэгжүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц бүхий амины орон сууц, түрээсийн орон сууц зэрэг төрлөөр хэрэгжүүлнэ. 

Засгийн газраас ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 хувь болгож бууруулсан. Энэ сарын 17-ны байдлаар нийт 3944 иргэнд 271 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгоод байна.

Мөн ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн 15 хувийг Зээлийн батлан заалтын сангаас хариуцах асуудлыг судалж байна" гэлээ. 

"Зөвхөн гэр хорооллоос байранд орох иргэдэд ипотекийн зээл олгох зарчмыг хатуу баримтлах нь зөв"

Шадар сайд С.Амарсайхан   "Нийслэлийн эрх зүй, эдийн засаг бусад асуудлаар төрийн бодлого цогцоор нь гаргаж, дэмжих шаардлагатай болсон. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хүний нөөцийн дутагдалд ордог. Нийслэлийн Засаг дарга хүний нөөцийг бэлтгэх, чадвартай хүмүүсээр төсөл хөтөлбөрүүдийг удирдуулах тал дээр сайн анхаарч ажиллах байх.

Эхний ээлжинд зөвхөн гэр хорооллоос байранд орох иргэдэд ипотекийн зээл олгоно гэдэг зарчмыг мөн хатуу баримтлах нь зөв" гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
5
627071
58 эможи

Зочин
2021-05-22 19:35
8 хувийн зээлийг 6 болгож өгнө үү.баахан сүржигнээд болгоогүй шүү дээ.тэгээд 8мйг 6 болгосон гээд худал ярихаа боль.хэзээ ард түмний ачааг багасгах вэ.....
Chmd
2021-05-21 13:00
Улаанбаатар л гээд байхын Дархан Эрдэнэт гээд томоохон аймгийн төвүүдэдээ наадхаа түлхүү хэрэгжүүлээчдээ хүн амын нягтаршил буурна өөр бусад зөндөө асуудал шийдэгдэнэ шдээ бас гэр хороололд эзэмшлийн газар дээрээ бохир цэвэр дулаанаа шийдээд хувийн байшин барих зориулалтаар 6%н зээлээ олгооч.
Зочин
2021-05-21 12:27
Хашаа байшингийн залуучид хаягдах нь дээ
Зочин
2021-05-21 12:27
Хашаа байшингийн залуучид хаягдах нь дээ
1206
2021-05-21 12:11
Амарсайхан бол жинхэнэ популист хорлон сүйтгэгч юм байна. Наанаа сайхан сонсогдож байгаа боловч цаагуураа сул байгаа эдийн засгийг улам дордуулах юм ярьж байна. Ядаж гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцанд ипотекий 6% зээл өгдөг болгочихоод худлаа хуц.
Чулуунцэцэг
2021-05-21 11:52
Өөрийн гэсэн гэр оронгүй хүмүүс яах болж бн????
muugii
2021-05-21 11:15
Жижиг мктай байранд олуулаа амьдардаг байраа томруулах байрныхаа нөхцлийг сайжруулах хүмүүсийг бас оруулах хэрэгтэй ш дээ.
Иргэн
2021-05-21 11:12
8% ийн зээлтэйг бас адилхан 6% болгомоор бн, 5% зээл байгаа гэх юм ямар нь хамрагдсан бэ?
Зочин
2021-05-21 10:47
Зөв өмнөх 8 хувийг бууруулах уу
Иргэн
2021-05-21 10:28
Маш зөв шийдэл байна дэмжиж байна
Зочин
2021-05-21 10:27
Маш зөв
Зочин
2021-05-21 05:48
Баярлалаа Амарсайхан сайдаа энэ бидэнд иаш их дэм болно
Зочин
2021-05-21 03:57
Залуучууд залуу гэр бүлээ дэмжээчээ. Нэг талыг барьж туйлширч болохгүй. Залуучууд тусдаа гарч өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй.Амьдралынхаа төлөө зүтгэж яваа олон сайхан Залуучууд бгаа. Төр залуучуудынхаа нийгмийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой.
Хадаа
2021-05-21 03:53
Хамгийн орон сууц байрны эрэл хэрэгцээ тулгамдаж байгаа асуудал чинь залуучууд залуу өрх бүлүүдэд тулгараад бна. Үр хүүхэд гэр бүлтэй залуучуудаа өрх гэрийн тусгаарлаж нийгмийн гол тулгамдаад бгаа асуудлыг шийдвэрлэе.
Энхмаа
2021-05-21 03:51
Маш сайхан залуу хөдөлмөрлөж байгаа урьдчилгаагаа хуримтлуулж чадахгүй бгаа залуучуудаа юуны өмнө оруулах хэрэгтэй.
Дулам
2021-05-21 03:48
Гэр хороололд бус аав ээжтэйгээ, мөн түрээсийн байр түрээслээд амьдарч бгаа залуу өрх гэр бүлүүдэд хамгийн түрүүнд оруулах нь анхаарах нь зөв.
Дулам
2021-05-21 03:48
Гэр хороололд бус аав ээжтэйгээ, мөн түрээсийн байр түрээслээд амьдарч бгаа залуу өрх гэр бүлүүдэд хамгийн түрүүнд оруулах нь анхаарах нь зөв.
Зочин
2021-05-21 03:18
Байр ч гүй хашаа байшин ч үгүй айлд хорогдож байгаа хүүхэдтэй залуу гэр бүлүүд тэгээд зээлэнд хамрагдах эрхгүй юу яаж амьдрана даа Монголын залуус
Урнаа
2021-05-20 23:54
Ахмадуудад зориулж орон сууц төлөвлөөч
Урнаа
2021-05-20 23:51
Настангуудаа дэмжих бодлого явуулаач
Мөнгөө
2021-05-20 22:44
Гэр хорооллын байр барьж болох шугам боломжийн оччих газруудыг нь гэрээгээр оруулаад шугам очихгүй боломжгүй газруудын халаалт энэтрыг нь тогоор шийдээд явбал утаа болон хөрсний бохирдол багасах байх .
Зочин
2021-05-20 21:05
8% зээлтэй байгаа иргэдийгээ 6% хувь руу шилжүүлж өгөөчээ. Адилхан амьдрах гэж зүдэрч л бна.
соёлэрдэнэ
2021-05-20 18:16
8% хувь адилхан 6% хувь болоочээ адилхан монгол улсын иргэн амьдрах гэж зүтгэж байна хэцүү байна
Зочин
2021-05-20 18:12
Гэргүй, хашаа байшингүй улмаас ах дуу хамаатан садны хажууд амьдардаг хүмүүс ипотекийн зээлд орж болохгүй юу? арай дэндэнэ ээ.
Зочин
2021-05-20 15:32
Хуучин 8 хувьтай ирэгдээ 6% болгох хэрэгтэй
Serikjan
2021-05-20 15:07
Баян-Өлгий Хас банкаас ипотекийн зээлд хамрагдахаар бүх баримт бичгээ 100 хувь бүрдүүлж өгсөн 3 сар хүлээсэн урьдчилгаа мөнгөө төлчихсөн тэгэхэд цалингаа өөр банкаар авдаг юм байна гэдэг шалтгаанаар банкны өндөр хүүгээр ав 1 жилийн дараа ипотекийн зээлд хамруулж өгье тэгэхгүй бол огт өгөхгүй гэж барьцаалаад байна. Энэ одоо зөв үү МИК хяналт тавьж чаддаггүй юм уу
Монгол хүн
2021-05-20 14:44
Хуучин 8 % тай иргэдээ ялгаж болохгшүй шдэ адилхан 6 % болгооч .үгүй бол ядаж урдах нь болье одооноос 6% иар төлүүлээд яваачээ !!!!
Ээж
2021-05-20 13:16
Залуучууд залуу гэр бүлд байрны зээл хамруулах хэрэгтэй. Нэг талыг баримтлаад туйлширч болохгүй. Залуучууд тусдаа гарч өөрсдийхөөрөө амьдрах хэрэгтэй. хөдөлмөрлөж амьдралынхаа төлөө зүтгэж байгаа олон залуучууд байгаа. Хөдөлмөрч шудрага залуучуудаа дэмжээчээ. Хэдэн цүнх барьсан далгарууд биш.
Иргэн
2021-05-20 12:25
Маш зөв шийдэл байна. Гэр хороолол бууруулахын тулд гэр хорооллын иргэдийг байранд оруулах хэрэгтэй
Зочин
2021-05-20 12:08
Яг зөв
ariunkaa
2021-05-20 12:02
mash zov bn
keyboard_arrow_up