У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн ОРОН СУУЦЖУУЛАХ хөтөлбөр иргэдэд хүрч эхэллээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн ОРОН СУУЦЖУУЛАХ хөтөлбөр иргэдэд хүрч эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн ОРОН СУУЦЖУУЛАХ хөтөлбөр иргэдэд хүрч эхэллээ

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулахад ихээхэн анхаарч ирсний хүчинд өдгөө ипотекийн зээлийн хүү 8-аас 6 хувьд хүрч буураад байна.

Энэ ажилд төрөөс 3 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Тэгвэл энэ ажлыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас санаачилсан бөгөөд цогц хөтөлбөрийг боловсруулснаар өдгөө 2400 гаруй иргэн, 240 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээлд хамрагджээ.

Ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлэхэд төрөөс олгох санхүүжилт хамгийн чухал. Тиймээс уг асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд сар тутам 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоос нийслэл Улаанбаатар хотод 75 сая, орон нутагт 55 сая төгрөг байх нарийвчилсан тооцоо, судалгааг гаргажээ.

Зээлийн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд нэмж олгох боломжтой гэдгийг Засгийн газраас мэдэгдээд байгаа юм. Энэ тухайд Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн 11-12 дугаар сард ипотекийн зээл 8 хувиас 6 хувьд хүрч буурсан. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш түүхэндээ хамгийн өндөр зээл олголт хийгдсэн. Тухайлбал, зөвхөн арванхоёрдугаар сард л гэхэд 1200 гэрээ хийгдэж, 95 тэрбум төгрөгийн зургаан хувийн ипотекийн зээл гарсан байгаа юм. Ингээд бодохоор жилдээ 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл гарахаар байна. Нөгөө талаас барилгын салбарт нийлүүлэлт хийж байгаа орон сууцуудыг худалдаж авах ипотекийн эх үүсвэрийн схем бүтэн ажиллана гэсэн үг. Өнгөрсөн жилийн турш нийтдээ 30 мянган ордер бичигдсэн байна. Үүний 15 мянга нь шинэ орон сууц. Энэ бол барилгын салбарын нийлүүлэлтийг бүрэн хангаж чадах хэмжээний ипотекийн схем цаашдаа амжилттай үргэлжилнэ гэсэн үг” гэдгийг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
627105
9 эможи

Dulmaa
2021-05-22 19:48
Zaluu hvmvvsee bairtai bolgoh talaas n harj vzehgvi ymuu bas oorin gsn oron gertei l bolmor bn shd
Аагий
2021-05-22 13:10
8 хувийн зээлтэй байгаа иргэдийг 6 хувьруу адилхан оруулах хэрэгтэй тэгж байж ажил хийсэн болно.
Алтанцэцэг.Одончимэг
2021-05-22 11:53
Дэмжиж байна
Алтанцэцэг.Одончимэг
2021-05-22 11:52
Дэмжиж байна
Одончимэг
2021-05-22 11:39
Сайхан санаа байна
ganaa
2021-05-20 20:30
6хувийн байрыг зорилтот хүмүүс авч чадсан уу гэдэгт хяналт тавиаарай. Боломжтой мөнгөтөй байртай хүмүүс худлдаж аваад Түрээслээд ашиг хийдэг болсон нь нууц бишээ. Шинэ байрны мкв үнэ 2сая байгаа. Боломжгүй нэгэнд нь Шоу шүү дээ
Erdeneod
2021-05-20 18:12
Zalu ger bulee demjiy bi bas bairtai bolmoor bn
Тунгаа
2021-05-20 18:07
Түмэн олондоо маш зөв боломж олгож байгаад талархаж байнах
Амарсанаа
2021-05-20 13:50
Хүрэлсүхийн засгийн газартай баярлалаа 6 хувийн зээлэнд хамрагдаж чадсандаа сэтгэл маш ханглуун байна сайн сайханыг хүсье.
keyboard_arrow_up