Ц.Ганзориг: 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байна Ц.Ганзориг: 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Ганзориг: 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байна

2021 оны 6 сарын 02

Arslan.mn

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг  “Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 1,8 сая, хоёрдугаар тунд 1,3 сая иргэн хамрагдсан байна.  Давтан тунгаа аваад 14 хоногоос дээш болсон хүн буюу хоёр сая иргэний 30 орчим хувийн бүрэн дархлаажих хугацаа болж байна. Бид вакцинжуулалтын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна. Халдвар авах нас залуужиж байна. Учир нь 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байгаа юм.  Тиймээс 18-34 насныхны дунд вакцинжуулалтыг эрчимтэй явуулах үүрэг даалгаврыг орон нутгийн удирдлагуудад өгсөн.

Эрдэмтдийн хэлж байгаагаар зургаадугаар сарын 15-ны өдөр гэхэд дархлаажуулалтын үр дүн гарах ёстой гэсэн тооцоолол байгаа юм. Цаашлаад 0-17 насны насанд хүрээгүй нэг сая орчим хүүхэд байгаа, түүнээс гадна эрүүл мэндийн шалтгаантай 200 орчим мянган хүн байгаа. Ингээд тооцохоор нийт дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулсан ч нийт хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа.

Зургаадугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 953 мянган хүн давтан тундаа хамрагдаж дуусна. Орон нутагт зургаадугаар сарын 15-н гэхэд хамрагдаж дуусах учиртай." гэв.

Түүнчлэн цаашид хөл хорио тогтоохгүй гэдгийг УОК-оос мэдээлсэн бөгөөд хязгаарлалтын дэглэм тогтооно гэдэг нь халдвар хамгааллын дэглэм баримтална гэсэн ойлголт юм гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627450
0 эможи

keyboard_arrow_up