Л.Оюун-Эрдэнэ: Иргэд сонгуульдаа оролцох идэвх сайн байна. Талархаж байгаагаа илэрхийлье Л.Оюун-Эрдэнэ: Иргэд сонгуульдаа оролцох идэвх сайн байна. Талархаж байгаагаа илэрхийлье
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Иргэд сонгуульдаа оролцох идэвх сайн байна. Талархаж байгаагаа илэрхийлье

2021 оны 6 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт саналаа өглөө.

Тэрээр "Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өглөө. Энэ удаагийн сонгууль хоёр зүйлээр онцлог болж байна. Нэгдүгээрт, цар тахлын хүнд үед сонгууль болж байна. Мөн зардал багатай тайван сонгууль болж өнгөрлөө. Иргэдийн идэвх өндөр байгаад баярлаж байна. Иргэд сонгуульдаа хариуцлагатай хандаж байна. Монгол Улс 1992 оноос хойш ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа Ерөнхийлөгчөө зургаан жилээр сонгох гэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамааран улс төрд олон үйл явдал өрнөдөг байв. Парламент дөрвөн жилээр ажиллаж, Ерөнхийлөгчөөс өөр хугацаатай ажиллах болсон нь  улс төрд өөрчлөлт авчирна." гэлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627659
0 эможи

колон
2021-06-09 22:01
хүрэлсүхийн тэжээвэр гөлөг
keyboard_arrow_up