Резидент эмч нарыг дахин дайчилж ажиллуулах САНАЛ гаргалаа Резидент эмч нарыг дахин дайчилж ажиллуулах САНАЛ гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Резидент эмч нарыг дахин дайчилж ажиллуулах САНАЛ гаргалаа

2021 оны 6 сарын 14

Arslan.mn

Эрүүл мэндийн яаманд өчигдөр /2021.06.14/ улс, нийслэлийн хэмжээний бүх эрүүл мэндийн төв байгууллагын удирдлагууд өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар хэлэлцэж байна.

Энэхүү өргөтгөсөн хуралдаанд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан оролцож, салбарын тулгамдсан асуудлыг сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд, ЭХЭМҮТ, Амаржих газруудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх, ялангуяа халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэх асуудал хөндөгдөж байв.

Мөн цар тахлын халдварын тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгааг дагаад хүнд өвчтөнүүд ихсэж буй нь эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа тул цаашид хувийн хэвшлийн эмнэлгүүдийг Ковид-19-ийн эмчилгээ, оношилгоонд татан оролцуулах саналыг салбарын мэргэжилтнүүд гаргаж байлаа.

Бүтэн жил гаруй хугацаанд цар тахалтай тэмцсэн эрүүл мэндийн салбарын боловсон хүчний асуудал ч хомсдолд орж байгаа учраас резидент эмч нарыг дахин дайчилж ажиллуулах, анагаахын чиглэлээр суралцаж буй төгсөх курсын оюутнуудыг татан оролцуулах зэргээр хүн хүчний асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан юм.

“Нөхцөл байдал амаргүй байгаагийн улмаас эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүндрэл, эрсдэл бодитоор нүүрлэж буйг ойлгож байна. Иймд цар тахлын галын шугамд цаг наргүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхаа ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс хүн хүчийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаа. Цаашид ч резидент эмч нарын цалин хөлснөөс эхлээд эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа илүү цагийн нэмэгдэл хөлсийг тухай бүрт нь олгохын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан хэрэгжүүлнэ.

Харин эрүүл мэндийн салбарынхан Та нар маань улс, нийслэл, дүүрэг гэж бие биенээ ялгахгүй, Ковидтой тэмцэх гэдэг нэг л зорилгын төлөө нэг нэгнээ нөхөж хамтарч ажиллах нь чухал байна. Ямар ч тохиолдолд Ковидын шалтгаант нас баралтыг бууруулах л хамгийн том зорилго Та бидний өмнө бий. Монголчууд бид бүгдээрээ эмч мэргэжилтнүүд Та нартаа бүрэн итгэж найдаж байгаа” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
2
627782
5 эможи

resident toloolol
2021-06-15 17:18
дахин дайчилна гэнэ шүү. Ковид эхэлсэн цагаас л үүдэнд халуун үзэх, постон дээр зогсох, хоол зөөхөөс эхсүүлээд хамаг л юмаа хийлгэж байгаа, одоо ч хийлгэсээр л байгаа биз дээ. Одоо бас л нийтээр нь хамран дайчилсаар л байна. Гнвч нэг удаа ч болов цалин урамшууллын нэмэх тал дээр юм бодсон уц. Болъё цалингаа болъё бид ядаж энэ хоёрхон жилийнхээ хугацаанд сурсан шиг сурмаар байна...
manda
2021-06-14 23:46
ydaj tsalin ugdug boloosoi davartsiin
keyboard_arrow_up