Одоо бидэнд баяр наадмаас илүүтэй ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ Одоо бидэнд баяр наадмаас илүүтэй ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Одоо бидэнд баяр наадмаас илүүтэй ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ

2021 оны 6 сарын 15

Arslan.mn

Монгол Улс халдварын тоогоор дэлхийд тэргүүлж, Өмнөговь аймгаас бусад аймгууд халдварын голомт боллоо. Энгийнээр бол улсаараа улаан бүс болсон гэхэд хилсдэхгүй. Энэ цаг үед наадам хийнэ гэж хөөрцөглөж байхаар түүнийгээ цуцалж оронд нь коронавируст халдварын үед шуурхай арга хэмжээ авч иргэдийн эрүүл мэндийг хамгаалбал яасан юм. 

Өдрөөс өдөрт нас баралт нэмэгдэж, эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, иргэд энэ цаг үед гэр гэртээ эмч болж, өөрсдийгөө эмчилж байна. Хатуухан хэлэхэд эмний мөнгөгүйг нь үхэх тавилан хүлээж байна.  

Нөхцөл байдал ийм аймшигтай байхад  хэдэн тэрбумаар наадмаа тэмдэглэх гэж буй нь ард иргэдийн эгдүү, дургүйг хүргэж, наадмын төсвөө иргэддээ зарцуулж, эмийг нь хөнгөлөхөд зарцуулах уриалга гараад байна. Эрүүл байвал дараа жилийн наадам үзнэ шүү дээ.

Наадам болоход сар хүрэхгүй хугацаа л үлдээд байна. Гэтэл төр засаг нь наадмаа зохион байгуулах эсэхээ ч албан ёсоор шийдээгүй, нэг талдаа гараагүй байна. Цаагуураа хийнэ, хийхгүй гэж зөрчилдөөд л байгаа дүр зурагтай.  

Мөн наадмыг хойшлуулахыг эрдэмтэн мэргэд ч сануулж, иргэд дэмжиж байгаагаа өөрсдийн цахим хаягаараа дамжуулан илэрхийлсээр байна.

Тиймээс Үндэсний их баяр наадам, тэмдэглэлт ойн баяраа түрдээ хойшлуулчих. Эрдэмтдийнхээ үгийг сонсож, нөхцөл байдлаа мэдрэх тийм ухамсар та бүхэнд  үлдсэн гэж найдъя.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627836
4 эможи

Зочин
2021-06-16 10:39
Эрдэмтэд бас энэ хэдэн доктор професор нэртэй нөхөд бол ард түмний тулд үг хэлэхгүй улаан намчингууд болсон юм билээ Одоо эдэнд итгэдэг хүн байхгүй Энэ хятад вакциныг сайн гэж ард олноо итгүүлж хийлгэсэн хүмүүс бол эд нар юм Бид итгээд бүгд хийлгэсэн Гэтэл энэ тийм сайн вакцин гэдэг нь үнэн байна уу 3 р шатны туршилтаа хийгээгүй вакциныг ард түмэндээ хийж бид туршилтын туулай болоод хохироод хоцорлоо шүү дээ энэ эрдэмтэн эмч нарын гайгаар Энэ эмч нар өөрсөддөө энэ хятад вакциныг хийлгээгүй л байгаа Эд өөрсөддөө Файзер хийсан Бид ийм л эрдэмтэдтэй болсон байна даа
Зочин
2021-06-16 06:19
Naadam yah we namar huuhduudee surguulid ni oruulmaar bna sh dee
Зочин
2021-06-16 06:19
Naadam yah we namar huuhduudee surguulid ni oruulmaar bna sh dee
иргэн
2021-06-15 17:55
Улс даяар хуний боогнорол ууснэ. Бох барилдах морь уралдах шагай болон нум хурвах урлаг спортын нээлт нэмээд худалдаа уйлчилгээ явагдана. Жинхэнэ тахал болно. Яаж хориод ч дийлэхгуй. Наадмаа цуцал.
Зочин
2021-06-15 17:48
Ямар ацных нь эрдэмтэн мэргэд байдгийн хаана бна 15 наас ковид хумигдана гэсэн?
Зочин
2021-06-15 14:43
Баяр наадмыг хийх нь зөв. 100 жилийн ой тохиож байгаа учраас.Арчаагүй новшнууд нь халдвараа аваад явж л байг.
keyboard_arrow_up