Үндэсний их баяр наадмын комисс шийдвэр гаргаж чадалгүй ХУРЛАА ХОЙШЛУУЛЖЭЭ
2021 оны 6 сарын 16
Үндэсний их баяр наадмын комисс өчигдөр (2021.06.15) наадам зохион байгуулах эсэх асуудлаар хуралдсан. Уг хуралдаан түр завсарлаж, үдээс хойш 16.00 цагт дахин хуралдсан ч тодорхой шийдвэрт хүрэлгүй хойшилжээ.
Харин Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Улсын баяр наадмыг хойшлуулах, цуцлах, үзэгчгүй цахимаар явуулах гурван хувилбарыг ярилцсан бөгөөд судалгаа хийх чиглэлийг албаныханд өгсөн.
Иргэдийн зүгээс наадам зохион байгуулахгүй байх уриалгыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан гаргаж эхэллээ. Энэ цаг үед баяр наадмаас илүүтэй Covid-19-тэй иргэдийн эмчилгээнд 10 тэрбум төгрөг зарцуулах нь зүйтэй гэх саналыг ч олон нийт хэлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627857
0 эможи
Зочин
2021-06-16 12:37
наадамыг цуцал
2021-06-16 08:40
цуцал
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: