Ковид-19 цар тахлын эсрэг ажил “ACA станц”-аар дутахгүй Ковид-19 цар тахлын эсрэг ажил “ACA станц”-аар дутахгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ковид-19 цар тахлын эсрэг ажил “ACA станц”-аар дутахгүй

2021 оны 6 сарын 17

Arslan.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 11,540 орчим хүнээс шинжилгээ авахад 2642 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 85,770 болов.

Монгол Улс нэг сая хүн тутам дахь халдварын тоо болон нас баралтаараа дэлхий тэргүүлээд эхэлчихсэн. Нөгөө талдаа улсын хэмжээнд нийт 1,676,911 иргэн вакцины бүрэн тунд хамрагдсан байхад халдварын тоо буурах биш улам л нэмэгдээд байна. Иргэд ч өнгөрсөн 7 сарын турш Засгийн газраас гаргасан шийдвэр бүрийг харьцангуй дуулгавартай дагаж, мөрдөж ирлээ.

Гэтэл Засгийн газар, Эрүүл мэндийн яам халдвараа бууруулах ажлаа эрчимжүүлэхээс илүү хэлбэр тал рүү илүү анхаараад эхэлсэн бололтой. Тодруулбал, өнөөдөр АСА станц хэмээгээд Асашёорюү Д.Дагвадоржийг 11 цагийн мэдээлэлдээ оруулаад ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөртэй ярилцлага хийлгэж харагдах юм.

Түүнчлэн УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү бүр ЭМЯ-ны мэдээллийг өгч зогсоно. Нэг ёсондоо халдварын эсрэг ажлыг хэрхэн эрчимжүүлэхээс илүү яамны мэдээлэл өгөх хэлбэрт нь хэтэрхий анхаараад байх шиг. Одоо олон нийтэд өдөрт хэдэн хүн халдвар авсан, нас барсан нэг их чухал биш болсон. Харин коронавирусийн халдвар, вакцинжуулалт, цар тахалтай холбоотой мэргэжлийн зөвлөгөө, цаг үеийн эргэлзээтэй асуудалд голч тайлбар өгөх илүү чухал билээ.

Гэтэл Д.Дагвадорж аварга хүртэл “Аса станц”-аараа 10 хоног ярилцлага хийх юм гэнэ. Утгаа алдсан цар тахлыг зогсоохдоо анхаарах биш, өөрсдийгөө хэрхэн гоё харагдуулах вэ гэдэгтээ л анхаарч суугаа УОК, ЭМЯ  хоёрыг гайхаад барахгүй юм. 

Үүнээс гадна УОК-с гаргаж байгаа шийдвэрүүд нь марзан гэхэд дэндүү марзан. Иргэд хоолны газруудад маскгүй үйлчлүүлээд байгаа учраас хоолны газруудыг 7 хоногийн турш хаана гэх мэтчилэн. Ганц хоолны газруудаас л халдвар тархаад байгаа хэрэг үү. Эсвэл ганцхан хоолны газруудыг 7 хоног хаачихвал халдварын тоо буурчих юм уу. Сүүлдээ засаг төрийг ч, цар тахлыг ч ойлгохоо байлаа...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627928
2 эможи

Зочин
2021-06-19 14:11
Ene tsar tahaliin baidal hun buriin setgeliig zovooj baina. Aca avarga ch yalgaagui sanaa ni zovood huvi nemeree oruulaya, tus dem boloyo, ard tumenee medeelleer
Зочин
2021-06-18 09:56
Өвчинг хүртэл шоу болгох юм. Улөан балын нөхөртэй юу ч яриад байгаа юм бүү мэд.
зочин
2021-06-17 23:52
аса станц ямар ач тустай юм болдоо сонин оноогүй асуулт асуугаад л бсан
Зочин
2021-06-17 19:45
ХӨСҮТ ийн захирал БАТТӨР МОНГОЛ ХҮН МӨН ҮҮ НЭГ Л БИШ МУУХАЙ ДАНДАА ХАР ЭНЕРГИ ТАРААСАН ХҮМҮҮСИЙГ АМС ХИЙХ ЗАВГҮЙ Л ҮХНЭ ТАТНА ЗОВНО ЗҮДРЭНЭ ГЭЭД ЁСТОЙ ТАМ ШИГ НӨХӨР БАЙНАА.ОДОО АСА АВРАГА ГЭЖ НЭГ ӨВЧТЭЙ ЦУСТАЙ НИЙЛЭНД СОЛИОРООД ГАРЧ ӨГЛӨӨДӨӨ ХӨАРХИЙ ЮУ Ч БОЛООД БАЙГАА ЮМ БҮҮ МЭД
Зочин
2021-06-17 19:41
Хоолны газрууд хүнсний дэлгүүрүүд маш хариуцлагагүй заваан хүн явах зайгүй бараа хураачаад үнээ нэмээл даналзаал хүмүүсийг загнаал ёстой нэг бурхангүй газрын бумба галзуурна гэгч л хүнсний дэлгүүрийнхэн худалдагч нар баяжаад галзуурч байна шүү
иргэн
2021-06-17 16:43
ямар тэнэг мал энэ төрийн удирдлагад байна вэ.Ингээд тэднийг хараад дуугүй суугаад байх юм уу
Зочин
2021-06-17 15:09
уок-г аль өвөл тарааж өөрчилөх байсан юм.
Зочин
2021-06-17 14:56
АСА станц гэх шиг. Ажилгүй хар новш вэ
keyboard_arrow_up