ХХААХҮЯ: Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комисс хуралдлаа ХХААХҮЯ: Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комисс хуралдлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комисс хуралдлаа

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комисс (ЗГХХК)-ын 3 дугаар хуралдааныг цахим хэлбэрээр 2021 оны 6-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Комиссын Монголын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Италийн хэсгийг Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Де Стефано нар даргалав.

Хуралдаанаар хоёр талын худалдаа, эдийн засаг, тэр дундаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёл, боловсрол, эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, барилга, хот байгуулалтын салбарын харилцааг эрчимжүүлэх талаар санал солилцон хуралдааны үр дүнгээр Протокол байгуулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан гарын үсэг зурлаа.

Монгол Улсын худалдааны чухал түнш, манай ноолуурын экспортын Европ дахь томоохон зах зээлийн нэг Итали Улсын хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, туршлага судлахад италийн талаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалт явуулахад дэмжлэг үзүүлэхээр тохиров.

Монгол Улсын Засгийн газрын арьс, шир боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулах төсөлд Итали Улстай хамтран ажиллах, Италийн Санхүүгийн даатгал, бүтээгдэхүүн үйлчилгээний байгууллагаас хөрөнгө оруулалт татах сонирхолтой буйгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан илэрхийллээ.

Хоёр талын бизнес эрхлэгч хооронд шууд холбоо тогтоох, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж хоорондын бизнес форумыг ойрын хугацаанд зохион байгуулахаар хуралдааны үеэр тохиролцсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628109
0 эможи

keyboard_arrow_up