Цахим гэх нэрэн дор ардын биш “НОЁДЫН НААДАМ“ зохион байгуулагдах нь... Цахим гэх нэрэн дор ардын биш “НОЁДЫН НААДАМ“ зохион байгуулагдах нь...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цахим гэх нэрэн дор ардын биш “НОЁДЫН НААДАМ“ зохион байгуулагдах нь...

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн /2021.06.23/ ээлжит хуралдаанаар цахим наадмыг хугацаанд нь хийх шийдвэр гаргалаа. Өмнө нь Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүйгээр зохион байгуулж, наадмын төсвөөс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна хэмээн мэдэгдэж байсан.

Ардын наадам ийнхүү ноёдын наадам болох эхлэл тавигдлаа. Коронавирусийн цар тахал нэрийн дор хоёр ч жилийн наадмыг ард иргэд зурагтынхаа өмнө, ноёд ногоон асарт тэмдэглэхээр зэхээд эхэлж. Энэ удаагийн наадмын нийт өртөг нь 10 тэрбум төгрөг. 

Тус төсвийг задлан авч үзвэл,
  • 100 сая төгрөгөөр нь “Ардын хувьсгалын 100 жилийн дуу”,
  • 250 саяаар нь Түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээнэ,
  • 500 саяаар нь Бүх ард түмний урлагийн наадам,
  • 100 саяаар нь Утга зохиолын шилдэг бүтээл туурвина,
  • 100 сая төгрөгөөр нь “Зуун жил-Зуун бүтээн байгуулалт” телевизийн цувралт контент,
  • 200 сая төгрөгөөр нь “Хаадын хаад” жүжиг тоглох зэрэг ямар ч үр дүнгүй зүйлд зарцуулна гэж буй.

Дээрх мөнгөн дүнгээс харахад наадмаа цахимаар хийгээд хэмнэлттэй байх шийдэл огт харагдахгүй байгаа бөгөөд хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах нь бүр худлаа болж таарах нь. Энэ зүгээр энгийн ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглох башир арга мэт.

Товчхондоо, цахим наадам хийхээр болсон ч түүнийг бүтээх өртөг хөлс 10 тэрбумаас хэд болж буурах нь тодорхойгүй нь иргэдийн дургүйцлийг хүргэсээр, эргэлзээ тээнэгэлзээ төрүүлж бухимдал төрүүлсээр байна.

10 тэрбумаар наадам хийхийн тулд 500 гаруй уран бүтээлчийг ажиллуулна. Тэр бүрт халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ. Тухайлбал, найрал хөгжим тоглоход багаар бодоход 100 хүн нэг дор цуглаж, олон хоногийн бэлтгэл үргэлжлэх ёстой. Гэтэл өнөөдөр PCR шинжилгээний үнийг дийлэхгүй олон ч хүмүүс үхэлтэй нүүр тулж байна.  Уг нь улсын  наадам хийх мөнгөөрөө өвчилж, зовсон иргэдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол иргэд талархаж хүлээн авах байлаа. 

гэтэл энэ жилийн наадам өнгөрсөн жилийнхтэйгээ адилхан буюу Төв цэнгэлдэхэд ноёд цугларч, Хүй долоон хутагт ноёдын морьд тоосоо өргөх нь. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
11
628124
14 эможи

Улс тунхагласан өдрөө тэмдэглэхгүй, дэлхийг зарлахгүй байж болохгүй
2021-06-24 17:07
Монголчууд минь энэ ядуу сэтгэлгээнээсээ салах цаг болсон. Улс тунхагласны баярыг тэмдэглэх зардал гэхэд үнэтэйхэн орон сууцны урьдчилгаад хүрэхгүй мөнгө байна, гайгүй машин үйлдвэрээс нь авчихаж чадахааргүй мөнгө төсөвлөчихсөн байна шүү дээ. Ахиухан шиг мөнгөөр дэлхийд цуурайттал тэмдэглэж, Монгол Улсын үр сад тусгаар оршиж байгаагаа сурталчилмаар байна шүү дээ.
Зочин
2021-06-24 13:43
хөгийн хулгайчууд гэдэс нь дүүрч үхээсээ хамгийн сайн вакциныг тариулж ард иргэд нь хятадын туршлагын туулай болж халдвар аваад үхсээр бхуу цахим наадам хийх юм бол бүгдээрээ жагсаал хийе
Зочин
2021-06-24 10:21
Цахим наадам хийлгүй зүгээр л мөнгий нь та нар аваа Наадам чинь болохгүй
Arai l shunaltai shulumuud yuma
2021-06-24 07:34
Arai arai arai helehbug oldohgui nee
Зочин
2021-06-24 06:47
Tasartsan amidraltai humuus ard irged ihej uregdej bgaan yamarch hamaagui bgaa ni zevuun hurgej bna Hodoo gadaanii Orkuud songoltoo zov hiih heregtei shu
Зочин
2021-06-24 02:58
Ноднин Женко нь амралтын газраа төсвийн мөнгөөр тохижуулж авсан! Энэ жил хэн нь бас төсвөөс тогших гээд улайраад бгаам бол доо! Ард түмэн нь нийтээрээ эсэргүүцээд бхад л чичрээд дайраад бх юмаа!!!!!!
Зочин
2021-06-23 23:09
Наадам хийх мөнгөөрөө Ковидтой тэмцээд иргэдээс ПиСиАр шинжилгээний мөнгө авахаа зогсоох нь чухал байна.
Зочин
2021-06-23 23:09
Наадам хийх мөнгөөрөө Ковидтой тэмцээд иргэдээс ПиСиАр шинжилгээний мөнгө авахаа зогсоох нь чухал байна.
Зочин
2021-06-23 21:59
naadmaa boliocnoo ard irgedee bodoocnee jiriin bid nar deglemee sahiad gertee bhad tomtsuul n songuuliin ved cnuluut ywj l bdiin bnlee songuuli gj bj uwcnlul nemegdee bzdee
Зочин
2021-06-23 21:28
Наадам хийхээ больчих.ерөнхийлөгчөө,ерөнхий сайдаа.ард түмэн та нарт талархана шүү
Зочин
2021-06-23 20:10
Noyodin naadamd bid ochij bolno bizdee
Irgen
2021-06-23 20:08
End setgegdel bicheed bgaa nuhduud neg yum eruusuu anzaaraagui bna, Mongol naadam suuliin 20 garan jil shuu hulgain mungutei, hahuulaar garsan heden gishuun, namiin hulgai nariinh bolson shuu dee, genet sersen yum shig gaihaad hereggui
Зочин
2021-06-23 18:12
Цахим нэртэй ард иргэдийн төлсөн нийгмийн даатгалын сангаас баячуудын наадам хийхгээд байна. Ард иргэд гомдолтой байна
Зочин
2021-06-23 17:58
Яах гэж вакцин хийлгэсэн болж байна аа Наадмаа үзмээр байна. Дарга нар хотод дараа нь хөдөө очиж наадамдахаа бодоод аймаг сумдын наадмыг хойшлуулчлаа .
эмээ
2021-06-23 16:28
иргэдээ бодох сэтгэл ч алга даа хөөраий
эмээ
2021-06-23 16:27
АРД ИРГЭД ӨӨРСДӨӨ Л ЗӨВШӨӨРӨӨД СОНГООД БАЙГАА БУСУУ ? ФЁДАЛИЙН ҮЁДЭЭ ОЧИХ Л ЮМ БОЛОВУУ ДАА .
zochin
2021-06-23 16:15
ichmeer yum nodlin bas oorsdoo bayarlaa bizde uzegchigeesee ih oroltsogch bdag biz de
Зочин
2021-06-23 15:41
феодалууд больчих оо, наадам хийхгүй бол Херо Баатар дампуурчих гээд байгаа юм уу
Хогийн гарууд
2021-06-23 14:15
Хөгийн новшнууд
keyboard_arrow_up