Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалтыг 8-р сар хүртэл ХОЙШЛУУЛЛАА Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалтыг 8-р сар хүртэл ХОЙШЛУУЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалтыг 8-р сар хүртэл ХОЙШЛУУЛЛАА

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой асуудлаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Энэ жилийн долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах байсан ЭЕШ-ыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг яамнаас гаргаж байна.

Нэгдүгээр хавьталтай ойрхон гэсэн 1,500 хүүхэд тогтоогдсон. Эдгээр хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх эрсдэл үүссэн учраас ийм шийдвэр гаргалаа.

ЭЕШ-ыг улсын хэмжээнд 9,620 багш зохион байгуулдаг. Эдгээр багшийн тодорхой хувь нь халдвар авсан. Улаанбаатар хотоос 21 аймагт 66 багш ЭЕШ зохион байгуулдаг. Эдгээр багшийн 10 орчим нь халдвар авсан. ЭЕШ зохион байгуулах боломжгүй гэсэн үг.  Тиймээс өнөөдрийн байдлаар есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарлаж, сумаас аймаг, аймгаас сум руу зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30 хүртэл хаагаад байгаа. Ийм олон нөхцөл үүссэн учраас ЭЕШ-ийг хойшлуулж байна.

Шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар долдугаар сарын 10-ны өдөр гэхэд шийдвэрийг гаргаж мэдээлэх юм байна." гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
628131
3 эможи

keyboard_arrow_up