Салбартаа дорвитой шинэчлэл хийе гэсэн Х.НЯМБААТАРТ буруу байхгүй Салбартаа дорвитой шинэчлэл хийе гэсэн Х.НЯМБААТАРТ буруу байхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Салбартаа дорвитой шинэчлэл хийе гэсэн Х.НЯМБААТАРТ буруу байхгүй

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Тээврийн Цагдаагийн Албаны журмын хашааны газрын асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дэлгэрэнгүй тайлбарыг нэр бүхий УИХ-ын гишүүдэд хүргүүлжээ. 

Учир нь тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тухайн газарт цэцэрлэг, сургууль барих хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайдад уламжилсан билээ.  Гэвч тухайн газрыг сүүлийн хэдэн жил олон улсын жишигт нийцсэн "Замын хөдөлгөөний хяналтын нэгдсэн төв"-ийг барих тухай яригдаж байсан ч төсөв мөнгө нь шийдэгдэхгүй байсаар дорвитой арга хэмжээ авч чадалгүй өдий хүрсэн. 

Жишээ нь манай улс осол аваарын тоогоороо хүн амын тоотой харьцуулахад олон улсын түвшинд өндөрт ордог. Жилдээ дунджаар 500 гаруй хүн зас тээврийн ослоор нас барж, 1000 орчим хүүхэд гэмтэж, бэртэж байна. Замын хөдөлгөөний нэгдсэн хяналт, зохицуулалтын олон улсын жишигт нийцсэн төвийг байгуулах нь аливаа төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтойг салбарын мэргэжилтнүүд хэлдэг.  Тиймээс Монгол Улсын Засгийн газраас дээрх асуудлыг дэмжиж, бодит ажил болгохоор шийдвэрлэжээ.  

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нэр бүхий УИХ-ын гишүүдэд хандсан албан бичигтээ "Манай салбар улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 3.8 хувийг зарцуулж байна. Тиймээс дорвитой хөрөнгө оруулалт хийгдэж чадахгүйн улмаас олон улсын жишигт нийцсэн нөхцөл бүрдэхгүй,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж чадахгүй байна" хэмээн онцолсон.  

Тиймээс 3.4 сая иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эрх зүйт нийгэмд амар тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө улсын хэмжээнд ганц замын хөдөлгөөний хяналтын нэгдсэн төвийг олон улсын жишигт нийцэхүйц барьж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд салбартаа цогц арга хэмжээ авья гэж байгаа Хууль зүй, Дотоод хэргийн  сайд Х.Нямбаатарт буруу байхгүй. 

Энэ бүхний үр дүнг ард, иргэд хүртэх учраас шинэ технологийг нэвтрүүлэх, цагдаагийн алба хаагчдаа эрүүл, аюулгүй ажиллах орчноор хангах, шаардлагатай тоног, төхөөрөмж, ажиллах боломжийг бүрдүүлэх нь салбарын сайдын хувьд гол анхаарах ажил мөн билээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628173
0 эможи

keyboard_arrow_up