Наадам хийх 10 тэрбумын нэг тэрбум 650 сая төгрөгийг урлаг соёлын арга хэмжээнд зарцуулна гэв үү Наадам хийх 10 тэрбумын нэг тэрбум 650 сая төгрөгийг урлаг соёлын арга хэмжээнд зарцуулна гэв үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Наадам хийх 10 тэрбумын нэг тэрбум 650 сая төгрөгийг урлаг соёлын арга хэмжээнд зарцуулна гэв үү

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд шүүмжлэлийн бай болоод байгаа Үндэсний их баяр наадамд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Засгийн газрын шийдвэрээр цахимаар хийхээр болсон наадмын төсвийг хэрхэн зарцуулах задаргааны талаарх зарим мэдээллийг хүргэе.

Тус төсвийг задлан авч үзвэл,

  • Бүх ард түмний урлагийн их наадам-500 сая төгрөг
  • "Зуун жил-Зуун бүтээн байгуулалт" телевизийн контент цувралаар хүргэхэд 100 сая төгрөг
  • Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг
  • Утга зохиолын шилдэг бүтээл туурвихад 100 сая төгрөг
  • Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая төгрөг
  • Тайзны бүрэн хэмжээний "Монгол угсаатны билиг" тоглолтод 270 сая төгрөг
    "Хаадын хаан" жүжигт 200 сая төгрөг
  • "Эрхэт Монгол" концерт 80 сая төгрөг
  • Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбарт 50 сая төгрөг зарцуулахаар тус тус төлөвлөсөн байна.

 Дээрх мөнгөн дүнгээс харахад наадмаа цахимаар хийгээд хэмнэлттэй байх шийдэл огт харагдахгүй байгаа бөгөөд хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах нь бүр худлаа болж таарах нь. Энэ зүгээр энгийн ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглох башир арга мэт.

Товчхондоо, цахим наадам хийхээр болсон ч түүнийг бүтээх өртөг хөлс 10 тэрбумаас хэд болж буурах нь тодорхойгүй нь иргэдийн дургүйцлийг хүргэсээр, эргэлзээ тээнэгэлзээ төрүүлж бухимдал төрүүлсээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
628182
5 эможи

Zochin
2021-06-24 22:56
Ard irgediihee amjirgaag demjih heregtei zuil hiigeechee bidend ene udaad tsahim naadam hereggui nuhtsul bdlaa har ard irged chin suhurch bna yun bayar naadamtai manatai bna nudee neee !!!
Zochin
2021-06-24 22:55
Amisgaliin apparat uchnuuniig avsan ch hurne buhel butej emneleg barisan ch hurne are irgeded bagahan taraasan ch hureh mungu shude bidend naadam hereggui eserguutsej Bn odoogiin nuhtsul baidlaa nudee neegeed har !!!
keyboard_arrow_up