ЗГ: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдад нэг удаа ХОЁР САЯ ТӨГРӨГ олгож, цалинг 50 хувь нэмнэ ЗГ: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдад нэг удаа ХОЁР САЯ ТӨГРӨГ олгож, цалинг 50 хувь нэмнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдад нэг удаа ХОЁР САЯ ТӨГРӨГ олгож, цалинг 50 хувь нэмнэ

2021 оны 6 сарын 29

Arslan.mn

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. 

Эрүүл мэндийн салбарт нэмж 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгохоор тусгалаа.

  • Улаан бүсэд ажиллаж байгаа 13000 эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг удаа 2 сая төгрөгийн тэтгэмж олгох
  • Улаан бүсэд ажиллаагүй 19.5 мянган эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэг удаа 1 сая төгрөг
  • Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэх шийдвэр гаргаж, төсвийн тодотголд тусгасан.

" гэлээ.

Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд:

  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, 
  • ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
  • Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд багтах юм.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
4
confuse an post
2
angry an post
8
628350
37 эможи

оюунаа
2021-07-01 14:40
Манайх 310-р ангис тог авдаг энд 10 гауй өрх байна тогны хөнгөлтөнд хамрагдаж чадахгүй байна сэлэнгэ баянгол сум
shiree
2021-07-01 12:39
PCRshinjilgeeg oroh bur deer avah shaarlagatai bn
зочин
2021-07-01 01:05
яацын гичий минь ерөхий сайд чамайг яацын өчнөөн л харж үзэж байшд
Баярцэцэг
2021-06-30 21:59
PCR шинжилгээг өрх бүр дээр авах шаардлагатай байна
иргэн
2021-06-29 12:42
Сумын багшингийн жижүүр салхи ерөнхий сайд хурдан зайлаач.
keyboard_arrow_up