Ч.НОМИН сайдаа НААДАМ, СОЁЛООС илүү хүний амь чухал биш гэж үү!!! Ч.НОМИН сайдаа НААДАМ, СОЁЛООС илүү хүний амь чухал биш гэж үү!!!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.НОМИН сайдаа НААДАМ, СОЁЛООС илүү хүний амь чухал биш гэж үү!!!

2021 оны 7 сарын 01

Arslan.mn

Тулгар төр байгуулагдсаны 2030, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа ч Covid-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын их баяр наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Түүнчлэн долдугаар сарын 20-оос хойш халдварын тохиолдол буурсан аймаг, сумд эрсдэлийн үнэлгээ хийлгэсний үндсэн дээр наадам зохион байгуулах зөвшөөрөл олгосон юм.

Тэгвэл зарим аймгийн засаг дарга, онцгой комисс, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ жил наадам тэмдэглэхгүй өнжих шийдвэрийг гаргаж, төсөв мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсноо ээлж дараалан зарлалаа.

Тодруулбал, Монгол Улсын 21 аймгаас хамгийн эхэнд Өвөрхангай аймаг наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаснаар бусад аймгууд ч дагаж зөв жишгийг тогтоож байна. Одоогийн байдлаар Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Дорнод, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Булган зэрэг нийт 10 аймаг наадам зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан. Иргэд ч энэхүү шийдвэрийг нааштайгаар хүлээн авч байгаа бол Улсын наадмыг эсэргүүцэх нь их байна.  

Гэтэл Соёлын сайд Ч.Номинд иргэдийн эсэргүүцэл, эрүүл мэнд ямар ч хамаагүй бололтой. Учир нь өөрийн цахим хуудаснаа " Монголчууд бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн соёл оюуны гайхамшигт ухамсартай ард түмэн билээ. Үүнийгээ хөгжүүлж, үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх нь яг энэ цаг үед амьдарч байгаа Та бидний эрхэм үүрэг юм шүү. Бусдын соёлд авталгүй, өөрсдийнхөө соёлд эзэн байцгаая." гэж цахим наадам хийх агуулга бүхий пост оруулсан нь олны шүүмжлэлийг дагуулаад эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8
628459
8 эможи

059
2021-07-02 09:13
yaaaaaaaannnnnnnnnnnnnaaaaaaaaaaaaaa...khelekh ugch alga....1 jil naadakhgui blaa geed soyol uv ulamjlalaa bid martakhuu usrakhuu....tsag uyeiin nukhtsul bdal yamar bnaaaaaaa....khunii ami .....emnelgiin nuuts bololtsoogui bolchood bna....ed nar uursduu mungutei uls ...munguur zodood l uursdiiguu khuviin emnelegt emchluulchikhne...ard tumen emee ch avch uukh chadalgui ni khed bilee....yoyoooooooooooooooooobur ene neg maliig harahaas uur hurchukhlee....shivsgiglej ugukh yumaa...
иргэн
2021-07-01 23:28
соёлоо бодоод байгаа ч юм биш байх. мөнгө л нүдэнд н ьхарагдаад байгаа
Зочин
2021-07-01 19:00
Яасан ч муухай эвгүй сайд вэ
Зочин
2021-07-01 16:20
Наадам зохион байгуулсан гэж л бичихгүй бол энэ тэнэг сайд зохиомол яам хоёрт хийсэн ажил байхгүй бололтой.
иргэд олон түмэн,
2021-07-01 14:17
Эрхэм сайдаа та:Өнгөрсөн жилийн наадмаар 9-хөн хүүхэд мориноос унаж хөнгөн гэмтсэн ,тэр олон морь уралдхад ийм цөөхөн хүүхэд мориноос унаж тэгээд хөнгөн гэмтэх явдал бол юу ч биш гэж яриад сууж байгаа Оюунтуяатайгаа нэг уулзаач,хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга гэх тэгээд эх хүний амнаас ийм үг гарах,тэр тусмаа ичих ч үгүй ийм үг яриагаа орон даяар нэвтрүүлэж олон түмэнд хүргэж байгаа хүнийг хатан зоригт баатар гэх үү?хэмжээлэшгүй усан тэнэг гэх үү?энэ хүн хувь хүний хувьд ингэж боддог байж,тэхдээ хаана хэнд хандаж ярьж байгаагаа бодох ёстой биш үү?
Зочин
2021-07-01 14:09
Наадам eр нь ямар гай болоод байгаам бэ? Наадмаа очиж үзэх үү гэртээ даруухан тэмдэглэх үү гэдэг нь хувь хүний сонголт. Наадмаар зөвхөн ууж идэж зугаацдаг юм биш ээ. Үндэсний өв соёлоосоо суралцдаг бахархдаг Монгол гэдгээрээ омогшдог юм.Коронагийн халдвар тархах эсэх нь хувь хүнээс л хамаарна. Санаа зовсон царайлж худлаа дүр эсгэгчид олон болжээ.
Зочин
2021-07-01 14:08
Дүнхүү засгийн маанаг түшмэл
keyboard_arrow_up