ХХААХҮ-ийн салбарын нийт хамт олны ЗҮТГЭЛИЙГ Засгийн газар ҮНЭЛЛЭЭ ХХААХҮ-ийн салбарын нийт хамт олны ЗҮТГЭЛИЙГ Засгийн газар ҮНЭЛЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮ-ийн салбарын нийт хамт олны ЗҮТГЭЛИЙГ Засгийн газар ҮНЭЛЛЭЭ

2021 оны 7 сарын 01

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн өнгөрсөн оны үзүүлэлтээр тэргүүлж, шилдэг яамаар шалгарлаа.

Сүүлийн хоёр жил ковид-19 цар тахал дэгдэж, хэвийн амьдралын горим алдагдсан амаргүй нөхцөл байдалтай байгаа ч энэ том салбарынхан хамтдаа хичээсэн гэдгийг Монгол Улсын Засгийн газар онцолсон юм.

Цөөнгүй аймагт зудын бодит аюул нүүрлэж, салбарын зарим бараа бүтээгдэхүүнийг үнийн өсөлтийн шуурга дайрсан ч энэ бүх эрсдэлийг урьдчилан тооцоолж, нөөц бүрдүүлэх зэргээр шуурхай зохицуулалт хийснээр Монгол Улс хүнсний хомсдолд ороогүй. Энэ бүхэн салбарын цохилох зүрх нь болсон малчид, ногоочид, тариаланч, үйлдвэрлэгчид, иргэн, аж ахуйн нэгжүүд, салбарын эрдэмтэн судлаачдын гавьяа юм. Салбарын нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628467
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up