Засгийн газар 09:00 цагт хуралдаж, цахим наадмыг хойшлуулах эсэхийг шийднэ
2021 оны 7 сарын 02
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 09:00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар УОК-оос гаргасан цахим наадмыг хойшлуулах саналыг эцэслэн шийдвэрлэх аж. Өчигдөр Сүхбаатарын талбайд иргэд нэгдэн цахим наадмыг эсэргүүцэж, "Тэвчээр тасарлаа" тайван жагсаалыг зохион байгуулсан. Иймд цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн цахим наадмыг хойшлуулах эсэх асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628478
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: