Жолооч нар 10-р сарын 1-н гэхэд торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг ЧӨЛӨӨЛНӨ
2021 оны 7 сарын 05
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийж байна.
Өршөөлийн тухай хуулиар 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлөхөөр болжээ.
Хуулийн төсөлд автозамын торгуулийг нэг удаа чөлөөлөхөөр тусгасан байсан хэдий ч батлахдаа дээрх өөрчлөлтийг оруулж, 50 хувийг төлсөн тохиолдолд нэг удаа өршөөлд хамруулахаар болсон байна.
Мөн долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхлэх Өршөөлийн тухай хуульд жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн жолооны эрхийг сэргээхээр баталжээ.
Ингэхдээ эрх хасуулсан хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө байхаар тусгасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
1
2
628555
7 эможи
Зочин
2021-07-06 13:33
Тодорхой мэдээлэл өгөөчээ 6сарын24-өөс өмнө эрхээ хасуулсан хүмүүс хэзээ эрхээ сэргээлгэж хаанаас үнэмлэхээ авах вэ
Зочин
2021-07-06 13:31
7сарын6-аас хэрэгжихгүй байсан юм уу хэзээ эрхээ сэргээх вэ
sdaaanuud
2021-07-06 13:00
Tusviin aldagdal nuhuh neg arga zalii ene sdaaaanuud
Зөв ойлголт өгөөчээ!!!
2021-07-06 12:41
Тээврийн хэрэгслийн торгуулиудын нийт үнийн дүнгийн 50% хөнгөлнө гэдэг нь торгууль ТУС БҮРИЙН 50% ийг төлнө гэсэн үг шүү дээ: Өөрөөр хэлбэл 20 000 төг ийн 4 ширхэг торгуультай жолооч нь төлөлтөө хийхдээ 2 ширхэгийг нь төлөөд 2 ийг нь үлдээнэ гэсэн үг биш. Харин 4 торгуулийнхаа ТУС БҮРИЙНХ нь тал талыг нь төлнө өө гэсэн үг шүү дээ
Зочин
2021-07-06 01:31
Iim balai orshooliin.huuli gej hezee bsan yum be
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: