Л.Энх-Амгалан: Цэцэрлэг, сургуулийг улс төрчид удирдана гэдэг байж болохгүй зүйл Л.Энх-Амгалан: Цэцэрлэг, сургуулийг улс төрчид удирдана гэдэг байж болохгүй зүйл
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Цэцэрлэг, сургуулийг улс төрчид удирдана гэдэг байж болохгүй зүйл

2021 оны 7 сарын 07

Arslan.mn

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Боловсролын салбарыг улстөржилтөөс ангид байлгах, дарамт, шахалтыг арилгах, мэргэшсэн, тогтвортой байдлыг бий болгох үүднээс Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан гэсэн юм.

Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Цэцэрлэг сургуулийг улс төрчид удирдана гэдэг байж болохгүй зүйл. Үүний хор хохирлыг бид олон жил амсаж ирсэн. Удирдлага нь зөвхөн мэргэжлийн хүн байх ёстой. 2012-2019 онд 789 сургууль, цэцэрлэгийг захирал, эрхлэгчид солигдсон байна. Их дээд сургууль төгсөөд л сумандаа очоод шууд цэцэрлэг, сургуулийн удирдлага болох үзэгдэл ч байна. Худалдан авалт, томилгоог зөвхөн цэцэрлэг, сургуулийн захирал өөрийн үзэмжээр хийдэг. Тиймээс улс төрчдийн савраас боловсролын байгууллагын удирдлагын тогтолцоог аврах цаг ирсэн. Орон нутгийн сонгуулийн дараа цэцэрлэг, сургуулийн удирдлага солигддог байдлыг хална. Олон жил ажилласан удирдлага тэтгэвэртээ гарахгүй хүлээж байгаад хүүхдүүдээ өөрийнхөө албан тушаалд тавьдаг үзэгдэл ч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628638
0 эможи

keyboard_arrow_up