ХНХЯ: 0-3 насны хүүхдээ асардаг 20 мянга орчим аав тэтгэмж авна ХНХЯ: 0-3 насны хүүхдээ асардаг 20 мянга орчим аав тэтгэмж авна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХНХЯ: 0-3 насны хүүхдээ асардаг 20 мянга орчим аав тэтгэмж авна

2021 оны 7 сарын 07

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталсан байна.

Тодруулбал, ээжүүдэд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг УИХ-аас баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Дээрх хуулийн зарим хэсэг заалт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрсөн юм.

Улмаар 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж нэмэлт оруулсан юм. Уг хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

Ингэснээр 20 мянга орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эцгийн тэтгэмжид хамрагдах талаар ХНХЯ-наас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
628655
9 эможи

keyboard_arrow_up