ГААЛЬ : Наадмын өдрүүдэд галт тэргээр ачаа бараагаа татах ажлыг хийж байна
2021 оны 7 сарын 14
Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсгийг томилон ажлуулж эхэлсэн билээ.
Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байна. Үүнд:
- Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан 4 албаны дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ
- Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 авто машиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргасан
- Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан байгаа ч энэ сарын 11-ээс БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ
- Замын-Үүд дэх 12 тэрминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажлыг тогтмол хийж эхлээд байгаа аж.
Ойрын хугацаанд БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудлаар цахим уулзалтыг хийхээр болжээ.
Эх сурвалж: Замын-Үүд дэх Гаалийн газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51
5
1
1
1
2
4
6
628821
71 эможи
Зочин
2021-07-17 09:37
Shal hudlaa shaahi
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: