Орон нутагт тэмцээн зохион байгуулах тохиолдолд спортын холбоодтой хариуцлагын гэрээ хийнэ Орон нутагт тэмцээн зохион байгуулах тохиолдолд спортын холбоодтой хариуцлагын гэрээ хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутагт тэмцээн зохион байгуулах тохиолдолд спортын холбоодтой хариуцлагын гэрээ хийнэ

2021 оны 7 сарын 26

Arslan.mn

УОК-ын 25 дугаар хуралдаанаар /2021.07.23/ Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 20-ны хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Биеийн тамир спортын улсын хороо, спортын холбоодын саналыг хэлэлцэн, аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ерөнхий болон тусгай журам, зааврын дагуу зөвхөн тухайн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын шилжилт хөдөлгөөн, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Тухайн орон нутагт зохион байгуулах тохиолдолд хариуцлагын гэрээг спортын холбоодтой байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн холбоодын оролцоо хангагдаагүй, коронавируст халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай журам, заавар батлуулаагүй аливаа тэмцээн, уралдааныг зохион байгуулахгүй байх чиглэлийг өгсөн юм гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629149
0 эможи

keyboard_arrow_up