Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японоос буцах замдаа БНСУ-д саатна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японоос буцах замдаа БНСУ-д саатна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японоос буцах замдаа БНСУ-д саатна

2021 оны 7 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаанд бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай тус тус уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар уулзаж ярилцлаа. 

Хуваарь ёсоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буцах замдаа БНСУ-д саатаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-той ажлын уулзалт хийнэ. Хоёр улсын Ерөнхий сайд нар цар тахлын хариу үйлдлийн менежмент, иргэдийн харилцан зорчих журам болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
629152
4 эможи

keyboard_arrow_up