Манай улс БНХАУ-тай хамтран цар тахалтай тэмцэх ажиллагааг бэхжүүлэх МЭДЭГДЭЛ гаргав Манай улс БНХАУ-тай хамтран цар тахалтай тэмцэх ажиллагааг бэхжүүлэх МЭДЭГДЭЛ гаргав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Манай улс БНХАУ-тай хамтран цар тахалтай тэмцэх ажиллагааг бэхжүүлэх МЭДЭГДЭЛ гаргав

2021 оны 7 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн БНХАУ-д хийж буй  албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Тяньжин хотод хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Монголын тал Хятад Улсын цар тахалтай тэмцэх чиглэлд хүрсэн томоохон ололт амжилтыг өндрөөр үнэлж, хятадын талаас Монгол Улсад эмнэлгийн хэрэгсэл, материал болон вакцины тусламж үзүүлж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх арга туршлага хуваалцаж ирсэнд талархал илэрхийлэв. Хятадын тал цар тахалтай тэмцэхэд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлсэнд монголын талд талархал илэрхийлэв. Хоёр улсын хооронд өвчний халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүйг талууд өндрөөр үнэлэв.

Талууд дараах асуудлаар тохиролцоонд хүрэв. Үүнд:

  1. Монгол, Хятадын уламжлалт найрамдал, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах үзэл санааны дагуу хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх, цар тахалтай тэмцэх, эдийн засгаа тогтворжуулах, ард иргэдийн аж амьдралыг хамгаалах хамтын зорилгод хүрэхийн төлөө цаашид ч хичээл зүтгэл гаргана.
  2. Талууд дотооддоо цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулж, нягт хамтран ажиллан, халдвар хоёр талд харилцан зөөвөрлөгдөөгүй амжилтаа бататгана. Талууд өнөөгийн хамтын ажиллагааны бат бэх үндэс суурь дээр тулгуурлан вакцины чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлж, цар тахлаас сэргийлэх, хянах, оношлох, эмчлэхтэй холбогдолтой туршлага, мэдээллийг шуурхай солилцож, нийтийн эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан зэрэг чиглэлийн хамтын ажиллагааг өрнүүлж, эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг хамтран байгуулахыг зорино.
  3. Цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагааны механизм болон Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг үргэлжлүүлэн бүрэн ашиглаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулсны үндсэн дээр бараа бүтээгдэхүүн чөлөөтэй нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тогтворжуулах, сайжруулахыг эрмэлзэнэ.
  4. Цар тахалтай тэмцэхтэй холбоотой мэдээллийн системийг бий болгох, дата мэдээлэл солилцох зэрэг асуудлыг идэвхтэй хэлэлцэж, халдвараас сэргийлэх ажлыг чанд сайтар гүйцэтгэсний үндсэн дээр хоёр улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээх боломжийг идэвхтэй эрэлхийлнэ.
  5. Талууд олон талт хамтын ажиллагааны үзэл болон олон улсын хамтын ажиллагааг тууштай дэмжиж, нэг талт үзлийг эсэргүүцнэ. Олон улсын хамтын нийгэмлэг итгэлцэл, уялдаа холбоогоо бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, коронавируст халдварын цар тахалтай үр дүнтэй, хамтран тэмцэхийг уриалж байна.
  6. ДЭМБ-аас гаргасан “БНХАУ-ДЭМБ хамтарсан коронавируст халдварын гарал үүслийн талаарх судалгааны тайлан”-г дэмжиж, вирусийн гарал үүслийг тогтоох нь шинжлэх ухааны чиглэлийн ажил бөгөөд улстөржүүлэх ёсгүйг онцлов. ДЭМБ-ын нарийн бичгийн дарга нарын газар ДЭМБ-ын Их хурлаас гаргасан холбогдох шийдвэрийн дагуу гишүүн орнуудтай хамтран ажиллаж, гарал үүсэл тогтоох судалгааг дэлхийн хэмжээнд хийхийг уриалж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629264
0 эможи

we
2021-08-04 13:54
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
we
2021-08-04 13:54
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up