Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулахаар тодорхой ажлууд хийгдсэний үр дүнд АХИЦ ДЭВШИЛ гарч эхэлжээ Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулахаар тодорхой ажлууд хийгдсэний үр дүнд АХИЦ ДЭВШИЛ гарч эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулахаар тодорхой ажлууд хийгдсэний үр дүнд АХИЦ ДЭВШИЛ гарч эхэлжээ

2021 оны 7 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг цаг үеийн асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. Уг ажлын хэсэгт Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, МХЕГ-ын дарга Т.Гантулга  болон бусад албаны хүмүүс багтсан юм.

Энэ үеэр Засгийн газраас шинээр томилогдсон баг болох Замын-Үүд дэх гаалийн газар, мэргэжлийн хяналт, хил хамгаалах газар, боомтын зөвлөл болон Замын-Үүд сумын онцгой комисс, тамгын газраас одоо хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон цаашид шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг ажлын хэсэгт танилцууллаа.

Эрээнд саатсан 3,172 тээврийн хэрэгсэл ачаа барааг нэг сарын хугацаанд татан авна

Arslan.mn

Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлжээ.

Тухайлбал, долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 2,600 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, өдгөө чөлөөт бүсийн дотор 237, чөлөөт бүсийн хашаанд 1,250 тээврийн хэрэгсэл байгаа аж.

Өдгөө Эрээний хил дээр хүлээгдэж буй 3,172 ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто тээвэр болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Ийн өдөрт тогтмол 100-120 автомашин нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол гарчээ.

Ачаа тээврийн жолооч нарыг улаан бүс рүү нэвтрүүлэхдээ хамгаалалтын хувцас өмсүүлж, өдөрт  3 удаа солиулж байна

Arslan.mn

Мөн энэ үеэр Замын-Үүдэд мөрдөгдөж буй халдвар, хамгааллыг сахиулах талаар Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хилийн боомтын зөвлөлийн дарга, хурандаа Б.Намхайнямбуу мэдээлэл өглөө. Тэрээр "Халдвар, хамгааллын дэглэмийг Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийг дагуу зохион байгуулан, хилийн хяналтын байгуулагуудын ажилчид болон жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг сайжруулсан. Энэ хүрээнд халдвараас сэргийлэх хамгааллын бүсийг шинэчлэн тогтоосон.

  • Шинээр тогтоосон байршлын хашааг шилжүүлэн байршуулж, халдварын эрсдэл өндөртэй улаан бүсийг улсын хилийн  шугамаас  зохион байгуулж, ачаа тээврийн  автомашины кабин болон гадна талыг бодисын ариутгалын  халдваргүйжүүлэлтийг хийж байна.
  • Ачаа тээврийн жолооч нарыг улаан бүс рүү нэвтрүүлэхдээ хамгаалалтын иж бүрэн хувцас өмсүүлж, өдөрт  3 удаа солиулж хэвшсэн. Улсын хилээр гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн ариутгалын тоног төхөөрөмжийн 7 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад оруулсан. Үүнээс гадна халдвар хамгааллын бүсэд аюултай хог хаягдлын сав байрлуулж, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Гаалийн хяналтын бүсийн түр агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнийг ангилан цэгцэлж дууссан. 
  • 7 хоног бүр БНХАУ-руу нэвтэрч байгаа 67 жолооч нартай халдвар хамгааллын дэглэмийг сахих талаар сургалт явуулж, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Энэ хүрээнд экспорт, импортыг нэмэгдүүлэх, төмөр замын тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчдад ямар нэгэн хүнд сурталгүй ажиллах тал дээр чиглэл өгөгдөн, хяналт шалгалтыг өндөржүүлэн ажиллаж байна." гэлээ.

Өнөөдрөөс эхлэн өдөрт 50-70 ачааны вагоноор ачилт хийх гэрээ хэлэлцээрийг БНХАУ-ын талтай байгуулжээ

Arslan.mnАлбаны хүмүүсийн өгсөн мэдээллээр  өмнө өдөрт 15-20 ачааны вагон Эрээн өртөөнд өргөн царигаар бараа хүлээлгэж өгдөг байсан бол өнөөдрөөс эхлэн нэг өдөрт 50-70 ачааны вагоноор ачилт хийх гэрээ хэлэлцээрийг БНХАУ-ын талтай байгуулжээ.  

Ачаа барааны бөөгнөрөл 2020 оны 12 сараас эхэлсэн. Тус хугацаанд Эрээн болон Хөх хотын талд нийт 15 удаагийн санамж бичиг өгч, ачаа барааг өргөн царигаар буюу өөрсдийн бүрэлдэхүүнээр ачиж оруулж ирэх саналыг дэвшүлсэн. Үүний үр дүнд долоон сарын хугацаанд 192 вагон ачиж оруулж ирсэн. Одоогийн байдлаар эхний ээлжид хоногт 50 вагоноор ачилт хийж байна.

Наймдугаар сард ачаа барааны эргэлтийг өргөн царигаар хүлээж авах гарц гаргалгааг ерөнхийдөө тодорхойлчихсон. Бэлтгэл ажлаа хангасан гэдгийг хэлэв.

Зорчигчийн терминал ашиглалтад орсноор өдөрт ирж байгаа зорчигчдын тоо дөрөв дахин, автомашины тоо гурав дахин нэмэгдэнэ

Arslan.mn

Үргэлжлүүлэн ажлын хэсэг шинээр баригдаж буй боомтын зорчигчийн терминалтай танилцсан бөгөөд төслийн талаар албаны хүмүүс "Зорчигчийн терминалын ажил яг одоо үргэлжилж байна. Инженерийн шугам сүлжээний ажлын гагнах ажил хийгдэж байна. Зорчигч тээврийн шалган нэвтрүүлэх хэсэгт нийт 18,8 га талбайд ногоон байгууламж бүхий 30 барилга байгууламж баригдахаар төлөвлөгдсөн. Боомтыг шинэчлэн барьснаар өдөрт ирж байгаа зорчигчдын тоо дөрөв дахин нэмэгдэх боломжтой. Ачаа тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх 14,9 га талбайд ногоон байгууламж бүхий 28 барилгатай боомтын цогцолбор баригдана. Өдөрт том оврын автомашины тоо хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх боломжтой.

Мөн 1,7 км хүнд даацын автомашины замыг барьж байгаа бөгөөд энэ ажлыг хурдан дуусгах тал дээр анхаарч ажиллаж байна. Дулааны шугам, цэвэр, бохир шугамын угсралтын ажил хийгдэнэ. Энэ ажлын цутгалтууд бүрэн хийгдсэн. Шугам, хоолойг гагнаж, холбох ажил хийгдэж байна. Гэрээнд заагдсан хугацаагаар өнөөдрийн байдлаар ажлын явц 62 хувьтай байх ёстой ч 37 хувьтай явж байна." гэсэн мэдээллийг өгсөн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
629321
4 эможи

Зочин
2021-07-31 08:48
Гашуунсухайт,Цагаанхаданд терминал нэмэх хэрэгтэй байнаа
keyboard_arrow_up