“Сандалтан”-ууд сандарч өнжих сар “Сандалтан”-ууд сандарч өнжих сар
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Сандалтан”-ууд сандарч өнжих сар

2021 оны 8 сарын 02

Arslan.mn

Наймдугаар сар гарлаа. Ажил амралт хосолж байдаг сар. Улс төр бол амарч байдаг үе. Гэхдээ энэ жилийн наймдугаар сар улс төрийн хувьд хүлээлт дунд өнгөрөх бололтой. Учир нь улс төрийн хамаарал бүхий этгээдүүдээс гарвалтай  огцролт, уналтын сураг чимээ хүлээгсэд ингэтэл хүлээх ажээ.

Гэвч тийм том үйл явдлыг хүлээгээд нэмэргүй бололтой.

Харин Засгийн газрын АЭК /Авлигын эсрэг комисс/-ын үйл ажиллагааны хүрээнд улс төр, хууль шүүхийн байгууллагын албан тушаалтай хүмүүс нэлээд сандралтай  өнжих юм байна. Мөн төрийн бодлогын өөрчлөлтийн хүрээнд намар сэлгээгээр өөрчлөгдөх албан тушаалтнууд “дуншиж өвдөөд” энэ сарыг таагүй өнгөрөөх нь ээ.

АЭК-ын бодлогоор шүүх, прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан томоохон ажлын хэсэг авлигын хэргүүд дээр ажиллаж эхэлсэн. Зам-Үүд эхнийх нь болоод байгаа юм. Тэндээс ноцтой фактууд олон илэрч байгаа гэсэн мэдээлэл бий. Замын-Үүд дэх олсны үзүүрийг Төрийн ордонд атгаж суугаа нь улам бүр тодорхой болж байгаа юм байна. Тэгэхээр Төрийн ордныг сайн “утвал” зөвхөн Замын-Үүдийн асуудалтай холбоотой 2-3 гишүүн гарч ирнэ гэсэн үг.

Бас хууль хяналтын байгууллагаас Замын-Үүдтэй холбоотой ажилтай, албан тушаалтай нөхдүүдийн нэр сураг гарч эхэлсэн байна. Ажлын хэсэг ойрын үед хууль зөрчсөн мэргэжил нэгт нөхдүүддээ хуулийн арга хэмжээ авч эхлэх юм байна.

За, энэ сард нөгөөх өмгөөлөгч Б.Баасанцогтыг нэр бүхий гурван шүүгчийн хамт нэлээд ухаж шалгана гэсэн мэдээлэл бий. Б.Баасанцогтын гэх хэргийн холбогдогчид улам өргөжиж, шүүгч, прокурор, улстөрчид, төрийн албан тушаалтнуудаар нэмэгдэх юм байна.

Бас сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан О.Баасанхүү хоёр ам хамаагүй ноцтой зүйл ярьж, хажууд нь байсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц бараг дуугараагүй бичлэг тойрсон хэрэг хуулийн дагуу шалгагдах бололтой.

Нийгмийн даатгалын хөрөнгийг банкиндаа хийгээд дампуурсан гишүүн асан Б.Ундармаа шүүхээс ял шийтгүүлсэн. Гэтэл үүнтэй яг адилхан, тодруулбал С. Эрдэнийн “...Улс төрд нөлөө бүхий, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаандаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно” гэснийг зөрчиж хууль тогтоомжоор тодорхойлогдсон албан үүрэг, эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэргийг Ц.Насанбат Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байхдаа жил гаруйн өмнө хэрэгсэхгүй болгочихсон. Үүнийг хуулийнхан сэргээн шалгаж магадгүй юм байна.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог агаарын харилцааны хэлэлцээрийн энэ жилийнхээр Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнд хувийн хэвшлийн авиа компаниуд  таагүй хандаж буй бөгөөд Сөүлд уржигдар болсон энэ хэлэлцээрт Монголын талаас ЗТХЯ-ны гурван хүн, ИНЕГ-аас гурван хүн, МИАТ-ийн хоёр хүн, хэвшлийн “Изинис Эйрвэйз” ХХК-иас Д.Оюундэлгэр, “Карго Эйрвэйз” ХХК-иас Ч.Хоролсүрэн нийт 10 хүн оролцжээ. ИНЕГ-аас эсэргүүцлийн мэдэгдэл гаргаад, Л.Бямбасүрэн даргынхаа холбогдсон асуудлыг дарж чадахгүй бололтой.

Жил гаруйхны өмнө авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улс төрд нөлөө бүхий хүмүүсийг “...10, эсвэл таван тэрбумын барьцаа өгөхгүй бол суллахгүй” гээд цагдан хорьж байсан шүүх энэ жил нөгөө хүмүүсээ толгой дараалан суллаж байна.

Нэр бүхий улстөрчийн холбогдсон хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа шүүхийн том албан тушаалтан авлига аваад баригдсан гэх мэдээлэл байна. Ер нь бол шат шатны шүүгч нартай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд АТГ-ын чихэнд хүрч, гарт нь баригдчихаад тэсрэхэд бэлэн болоод байгаа ажээ.

Саяхан сайд хийж явсан, одоогийн нэгэн УИХ-ын гишүүний нууц амраг салбарт нь үлдчихээд, тендерийг нь хамж суудаг хэргийг АЭК-ын ажлын хэсэг бариад авсан талаарх мэдээлэл гарч байна.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн, орлогч захирал Д.Үүрийнтуяа нар ажлаа өгч, оронд нь очихоор хэд хэдэн хүний нэр “дэвшээд” байна. Ийм халаа, сэлгээний сураг зарим яам, хэд хэдэн агентлаг дээр дуулдаж буй юм. Тухайлбал, гаалийн байгууллагын удирдлагууд дээр гэхэд л хариуцлагын шинжтэй асуудал яригдаж мэдэхээр байна.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
629350
8 эможи

Дууяах
2021-08-06 02:29
Баахан улсуудыг авилгажсан гэж баривчтлж оронд хь өөрсдийн талын хүмүүсээ тавих гэж бгаа юм. Даоаа нь суллаад. Суллаад гаргана. Энэ байдал. Давтагдахд эхэллээ. Шүүгч нарыг. Баривчтлман оронд нь өарсдиын. Шүүнч нараа. Тавьж солио хиймэн одоо хэргиыг нь хэрэгсэхгүй болгоно. Гэг л авилга гэдэш сайхан нэрээр баибай хийж гэмтэй гэмгүй улсуудыг ажлаас нь халж шоронгоор явуулж оронд нь өөрсдийн тусгайлан бэлтгэсэн улсуудаа томилоно. Ямар зальтай юм..
we
2021-08-04 13:52
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Зо
2021-08-03 18:13
Барьлаа хорьлоо гарлаа гэдэг шиг ялыг үнэрлүүлж өгөөд буцаагаад суллачихдаг болих хэрэгтэй.Хариуцлага нэхэх хөрөнгө идсэн уусаныг төлүүлж ялыг нь 10 - с дээш жилээр өгж жоншны үйлдвэрт ажиллуулах хэрэгтэй.Ял аваад нээлттэй хорих анги гээд бараг л амралтанд оччихдог гэлцэх юм билээ.Хариуцлага хариуцлага.
Зочин
2021-08-03 12:31
Мөнгөтэй монголын зовлон их юмаа мэрж дуусахгүй хорвоо вм даа.
Иргэн
2021-08-03 10:47
Улс эх орныхоо эрх ашгийг хойш тавьж луйварчдын гар хөл болоод л улсын төсөв ажлыг тоноод байгаа төрийн байгууллагын дарга нэртэй луйварчдаас зоригтой салах цаг болсон баймаар юм залуу ер.сайд аа! Чадахгүй бол чи ч зайгаа тавьсан дээр дээ!
Иргэн
2021-08-02 12:43
АЭК сайн ажиллаж байгаа даа .хурдан шийдэхгүй бол гэмтэнгүүд зүгээр суухгүй мултарахгүй гээд үзнэ .Мэдээлэлийнхэнтэй хамтарч ил тод үзэхгүй бол өөрсдрүү ЧИНЬ дайрна.Сайн шударга ажиллаарай олон түмэн харж байна.Дэмжиж байна.
keyboard_arrow_up