​Засгийн газар Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг хэлэлцэнэ ​Засгийн газар Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

​Засгийн газар Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг хэлэлцэнэ

2021 оны 8 сарын 31

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхлэн үргэлжилж байна.

Хуралдаан бүрийн эхэнд ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсдог.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Спортын наадам хойшлуулах тухай, Янжуур тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын түгжрэл, хэрхэн бууруулах талаар Засгийн газарт танилцуулахаар хэлэлцэх асуудлын жагсаалд оруулжээ.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630365
0 эможи

keyboard_arrow_up