Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг ҮАБЗ дэмжжээ Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг ҮАБЗ дэмжжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг ҮАБЗ дэмжжээ

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралджээ.

Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн байна.

Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалт орсон байна. ҮАБЗ-өөс уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжжээ.

Ташрамд дурдахад, Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд ахалж байгаа билээ.

Уг хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх амаргүй. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байна. Засгийн газар байгуулагдаад эхний 200 хоног хүрэхэд хүн амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадлаа. Мөн эдийн засгийг сэргээж, хэвийн горимд нь шилжүүлэх зорилт байсан. Бид энэ зорилтдоо хүрч чадсан.

Одоо эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд Үндэсний хороо байгуулж, салбар бүрийн төлөөллийг оролцууллаа. Тиймээс Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төсөл боловсруулна” хэмээн онцолж байсан нь ийн ажил хэрэг болж байна.

 

Эх сурвалж: ЗГХМХГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630500
0 эможи

keyboard_arrow_up