С.Наранцогт: Хотын дарга Д.Сумъяабазар ХУДАЛ мэдээлэл тараасан байна С.Наранцогт: Хотын дарга Д.Сумъяабазар ХУДАЛ мэдээлэл тараасан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Наранцогт: Хотын дарга Д.Сумъяабазар ХУДАЛ мэдээлэл тараасан байна

2021 оны 9 сарын 07

Arslan.mn

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр (2021.09.07) мэдээлэл хийлээ.

Сангийн яамны ТНБ-ийн дарга Н.НАРАНЦОГТ "Хотын дарга Д.Сумъяабазар есдүгээр сарын 6-нд мэдээлэхдээ "30 автобусны тендер зарласан. Сангийн яамныхан болон Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт дөрөв дэх компанийг шалгаруулахгүй байна. Эс бөгөөс Авлигатай тэмцэх газарт өгнө. Сүүлийн 30 жил Сангийн яам ашиг сонирхлын зөрчилтэй байж ирсэн мэтээр илтэд Сангийн яамыг гүтгэсэн мэдээлэл хийсэн учраас үнэн бодит хариулт өгөхөөр мэдээлэл хийж байна. Хариуцлагатай, төрийн өндөр албан тушаалтан ямар нэгэн баримтгүйгээр байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байгаад харамсч байна.

Уг албан бичигт Сангийн яам ямар нэгэн байдлаар аль нэг компанитай гэрээ байгуулах тухай болон Авлигатай тэмцэх газарт шалгуулах талаар үг, үсэг байхгүй.

Нийслэл өөрөө захиалагч учраас хуулиар тендерээ ил тод, шударга зарлах эрхтэй. Сангийн яаманд гомдол ирвэл дүгнэлт гаргадаг. Нийслэлийн Худалдан авах газраас зохион байгуулсан тендер шалгаруулалттай холбоотой гомдол 2020 онд 22 ирсэн. Үүний 16 нь хууль зөрчсөн тендер шалгаруулалт байсан. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийслэлийн тендер шалгаруулалттай холбоотой есөн гомдол ирж, есүүлээ хууль зөрчсөн. Тийм учраас нийслэл өөрөө худалдан авах ажиллагаагаа хуулийн дагуу, зөв зохион байгуулах шаардлагатай байна." гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630695
1 эможи

keyboard_arrow_up