НДЕГ : Булган аймгийн НДХ чанарын удирдлагын тогтолцоог амжилттай НЭВТРҮҮЛЛЭЭ НДЕГ : Булган аймгийн НДХ чанарын удирдлагын тогтолцоог амжилттай НЭВТРҮҮЛЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ : Булган аймгийн НДХ чанарын удирдлагын тогтолцоог амжилттай НЭВТРҮҮЛЛЭЭ

2021 оны 10 сарын 11

БУЛГАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001:2015 (MNS9001:2016) СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖЭЭ

Arslan.mn

Нийгмийн даатгалын байгууллагын соёлыг төлөвшүүлэх, чадавхийг бэхжүүлэх, хамтын удирдлагын зарчим, хяналт, хариуцлагын тогтолцоог үр ашигтай оновчтой зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шуурхай, ил тод байдлыг хангах зорилгоор салбарын хэмжээнд Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015(MNS9001:2016) олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилтыг 2016 оноос дэвшүүлсэн бөгөөд уг стандартыг нэвтрүүлэх хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Нийгмийн даатгалын байгууллагад Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 (MNS9001:2016) стандартын шаардлагын дагуу сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах байгууллагаар “Удирдах урлаг хөгжил ТББ” шалгарсан болно.

Салбарын хэмжээнд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, цаашид тасралтгүй сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 13 аймаг, 2 дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд амжилттай хэрэгжүүлэн, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Энэхүү зорилтын хүрээнд Булган Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтэс Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 (MNS9001:2016) стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж батламжаа гардан авлаа.

Тус хэлтэс нь Булган аймаг дахь төрийн захиргааны байгууллагуудаас стандарт нэвтрүүлсэн анхны байгууллага болсон байна.

Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас Булган Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтсийн хамт олонд ажлын амжилтыг хүсч, цаашид улсын хэмжээнд даатгалын үйлчилгээг бүх нэгж байгууллагууд олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх тал дээр амжилт гаргахыг уриаллаа. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631725
0 эможи

keyboard_arrow_up