Ургац хураалт улаанбуудай 50, төмс, хүнсний ногоо 75 хувьтай байна Ургац хураалт улаанбуудай 50, төмс, хүнсний ногоо 75 хувьтай байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ургац хураалт улаанбуудай 50, төмс, хүнсний ногоо 75 хувьтай байна

2021 оны 10 сарын 12

Arslan.mn

Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д улаанбуудай тариалсан. Ургац хураалтын явц ямар байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт 50 орчим хувьтай байна. Төмс, хүнсний ногооных 75, тэжээл, тосны ургамлын хураалт 27 хувьтай байна. Ургац хураалтын үеэр цаг агаарын төлөв байдал сэрүүн, хур тунадас элбэг байгаагаас ургац хураалтын ажил 15 орчим хоногоор хойшилсон.

Энэ жил 560 орчим мянган тонн улаанбуудай хурааж авах бланс гарсан. Хэдий бланс сайн гарсан ч үрийн болон бусад буудайн хэрэгцээгээ хасаад, цаг уурын эрсдлээ тооцох ёстой. Ингээд хамгийн багадаа 344 мянган тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой судалгаа гарсан. Манай дотоодын гурилын хэрэгцээнд 308 мянган тонн буудай шаардлагатай. Тэгэхээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Ургацын га-гаас авах хэмжээ нийт нутгаараа сайн байгаа.

Түүнчлэн га-гаас авах ургац арвин байгаа нь зуншлага сайхан болсон, цаг агаарын таатай нөхцөл бүрдсэнтэй холбоотой ч нөгөө талаараа хөдөө аж ахуйн салбарт авч хэрэгжүүлсэн бодлого, шийдэл эерэг нөлөө үзүүлсэн. Тухайлбал, үрийн буудай, бордоо, ургамал хамгааллын бодис, түлш, техник гэсэн 5 төрөл дээр бодлогын дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгж, хувь хүмүүст тодорхой шийдэл санал болгосон. Бид ОХУ-аас 12 мянган тонн элит сортын үр авч нийт үрийн 30 орчим хувийг шинэчилсэн. Сайн үрээс сайн л ургац авна. Мөн ХХААХҮЯ-наас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний хүрээнд тариаланчдад 3 хувийн зээл олгосон. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр 40 гаруй комбайныг ОХУ-ын диллер компаниудаас худалдан авсан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631744
0 эможи

keyboard_arrow_up