ТЭЭВЭРЧИД: ЗТХ-ийн сайд Л.Халтарыг гаргасан тушаалаа цуцлах шаардлага хүргүүлэв ТЭЭВЭРЧИД: ЗТХ-ийн сайд Л.Халтарыг гаргасан тушаалаа цуцлах шаардлага хүргүүлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЭЭВЭРЧИД: ЗТХ-ийн сайд Л.Халтарыг гаргасан тушаалаа цуцлах шаардлага хүргүүлэв

2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Баянзам тээвэрчдийн холбоо болон Монгол тээвэрчдийн төлөөлөл Төв талбайд жагсаал зохион байгуулж байна.

БНХАУ руу нүүрсний тээвэр хийдэг жолооч нар Төв талбайд мэдээлэл хийж, Чойрын чиглэлийн замаар хүнд даацын машины тээвэр хийлгэхийг хориглох тухай ЗТХ-ийн сайд Л.Халтарын гаргасан тушаалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.

Жолооч нарын тэмцэл өчигдөр эхэлсэн бөгөөд ЗТХЯ-ны гадаа жагсаал хийж, Л.Халтар сайдыг гаргасан тушаалаа цуцлахыг шаардсан боловч хариу өгөөгүй учир өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ханджээ. 

Тэд хэлэхдээ, Баянзам тээвэрчдийн холбоотой үзэглэсэн гэрээгээ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зөрчиж, аравдугаар сарын 6-ны өдөр Тавантолгойгоос Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хатуу хучилттай зам тавих хүртэл тээвэр хийлгэхгүй гэсэн 158 дугаартай тушаал гаргасан байна. Хууль зөрчин ийм шийдвэр гаргаж, БНХАУ-аар зам тавиулах гэж байна гэж ойлголоо. Ихэнх тээвэрчид банкинд, барьцаанд бүх юмаа өгөөд задгай тэвштэй тээврийн машин авсан ч тээвэрлэлт хийлгэхгүй болсон. Энэ олон хүнийг элгээрээ хэвт гэсэн доромжилсон шийдвэр гаргаж, хоёр өдрийн турш ямар ч хариу өгөхгүй байгаа  гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631790
0 эможи

keyboard_arrow_up