Б.Жавхлан: Эрээнд халдварын таван тохиолдол илэрсэн тул урд хил 10-14 хоног хаалттай байх нөхцөл үүслээ Б.Жавхлан: Эрээнд халдварын таван тохиолдол илэрсэн тул урд хил 10-14 хоног хаалттай байх нөхцөл үүслээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Эрээнд халдварын таван тохиолдол илэрсэн тул урд хил 10-14 хоног хаалттай байх нөхцөл үүслээ

2021 оны 10 сарын 20

Arslan.mn

Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Замын-Үүд боомтод манайхаас шалтгаалаагүй асуудал үүссэн. Өнөөдрийн байдлаар халдварын таван тохиолдол бүртгэгдээд байгаа ба үүнтэй холбоотойгоор хилийн хатуу арга хэмжээг авч байна. Зөвхөн Эрээн ч биш Шивээхүрэнгээс 80 км гаруй зайд байдаг суурин газарт нэг тохиолдол гарсан гэх мэдээлэл байна. Урд хөрш хил хамгаалалтын шат дараалсан арга хэмжээ авдаг, манайхаас өөр арга барилтай юм байна. Тиймээс Замын-Үүд дээрх ойрын болон дам хавьтлыг тусгаарлан ажиглах учир урд хил 14 хоног хаагдах тааруу мэдээтэй байна. Харин Гашуунсухайтад өнөөдөр /10.19/ нүүрс тээвэрлэлтийн 409 машин гарсан. Хэрэв Замын-Үүд цаашид хэвийн байдалдаа орвол нүүрсний машины тоог нэмнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631981
0 эможи
keyboard_arrow_up