Л.Оюун-Эрдэнэ: МАНАН-тай эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ Л.Оюун-Эрдэнэ: МАНАН-тай эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН-тай эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ

2021 оны 10 сарын 25

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жил хагасын өмнө ЗГХЭГ-ын дарга байхдаа “...МАНАН бүлэглэл үнэхээр бодитой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэндүү сайн ойлгож авлаа. Би Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байж магадгүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой юм бэ гэж боддог байсан. Жилийн дараа энэ бүлэглэлтэй хэн холбоогүй вэ гэж хайх хэмжээнд хүрсэн юм байна” гэж мэдэгдэж байв. 

Л.Оюун-Эрдэнэ тэр үеэс хойш “...МАНАН” гэдэг үг амнаасаа унагаагүй гэхэд болно.

Тэгвэл тэрбээр өнгөрсөн долоо хоногт иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн төлөөллүүдтэй хэд хэдэн уулзалтыг хийжээ. Тэр үеэрээ МАНАН-тай холбоотой нэлээд зүйлийг ярьсан байна.

Л.Оюун-Эрдэнэ “...Ерөнхий сайдын ажлыг аваад есөн сар болж байна. Хүн төрөлхтөнд Дэлхийн II дайнаас хойш учирсан хамгийн хүнд аюул зовлон болох цар тахлын үеийг та бид хамтдаа даван туулж байна. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. 

Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй ээ. Бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёр дахь хүнд үе байлаа. Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь л бүрэн тунд хамрагдаад байна. Харин манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх гурав дахь тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд цар тахал, эдийн засгийн хүндрэлд бүх анхаарал, хүчээ тавьж ажиллалаа. Харамсалтай нь энэ хооронд МАНАН бүлэглэл дахин амилжээ. Хоосон улстөржилт, эмх замбараагүй байдалд уриалан дуудах явдал газар авч, тэдгээрийг МАНАН бүлэглэлийнхэн зохион байгуулсаар байгаа нь ил тодорхой боллоо. Уг нь ийм асуудалд Монгол төрийн төлөө зүтгэж буй хэн бүхэн цаг заваа барахгүй байх ёстой юм.

Гэвч зүгээр хараад сууж болохгүй нь бололтой. Энэ нь дамаараа өнөөдөр цар тахлын улмаас монголчууд биднийг нөмрөөд байгаа улс орны эдийн засаг, ард нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажилд аюул занал учруулах хэмжээний үйл ажиллагаа болж хувирах шинжээ нэгэнт олжээ. Тиймээс миний бие МАНАН бүлэглэлтэй эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ” гэжээ.

 

Б.Дамдин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
632067
1 эможи

Зочин
2021-10-27 14:52
Za zailaa, odoo uuruu uurteigee temts. Naad humuus chin zuv l yum heleed baigaa
Зочин
2021-10-26 14:31
Одоо наад МАНАН гэдэг үг чинь моодноос гарсаан Оюун-эрдэнээ. Чи өөрөө МАНАН болсон. Иргэд бид одоо чамд хууртахгүй
иргэн
2021-10-26 12:02
Төрийн албаны хүнд суртал, асуудлыг хуулийн дагуу шийддэггүй, мөнгөтэй авилгач хүмүүсийн мөнгөөр хууль бус шийдвэр гаргадаг, гарын үсгээ мөнгөөр үнэлсэн хулгайчуудаасаа эхний ээлжинд салбал зохилтой байна. Монгол улсын иргэний эрх ашиг эрүүл мэндийн эсрэг үйлчилдэг хууль бус мэргэжлийн хяналтын ёс бус үйлдэлтэй хүмүүсээсээ эхлээд салчих. Төрийн нэр барьж хууль бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүсээс бид залхаж байна
Иргэн
2021-10-26 07:18
СБД ЭРҮҮГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮГЧ БОЛДБААТАР ГЭХ МЭТ ХҮРЭЛСҮХИЙН ЦЭРЭГ ХОНГИЛЫН ШҮҮГЧ НАРААС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ!
Zochin
2021-10-26 06:55
Ajiillaj chadahgui bol yah gej ongirdogiim dee. Ard tumen tuildlaa sh dee. Sariin tsalin 600 myanga unuudur yu ch bolohgui bna. Halamjaar amidragch hunsnii talonoor amidarch humuus yaj amidarch bgaa bol gehees nuruugaar huides daaj bn.yumnii tengert hadlaa. Hugjuulj chadahgui bol yumnii uniig 4jiliun umnuhtei adil bariad ugchihuuuch dee. Bi turiin alwand 12 jil ajillaj bnaa. Suuliin 2 jil unendee l tuildaj bn.
Garaa orgojee
2021-10-25 11:35
Tovchdoo bol nadad PM-n suudal ahdaj bna aa. Bi bol kochigaraas oor ajil hiij cahadahgui jujigchin baagii yumaa gedgee l helchihej bga yum bna. Odoo onoo ah Baatar ni goy goy kino shaaj olnii anhaarliig onooh hudlaa MANAN budan deeree tovloruulne. Oyulzgana erguu minee. Chi Mongoliin tuuhend bsan hamgiin cahdvargui alia yeronhii said. Ene ulsad gai boloogui deeree erthen zailj uz. MAN uneheer bolovson huchnii homsdold orov uu esvel chono boroonoor gedeg shig Oyun-Eredene Amarbayasgalan nariin nohoinuud namaar ni damjij toriin tolgoid suuv uu. Ta nar eldev kino shii, MANAN ene ter gej shaaj tolgoi erguuleed bailgui zailj uz. Ter tsagt harin Mongol ovoo bolno. Chi ter ahdaa zoriulsan medeenii ursgal, naadam ene terees shaasan mongoniihoo uchriig, tsar tahaltai bna bolohgui geed bhad buduun zurh gargaj Digital nation zohion baiguulsan Obunadaa, duuteigee niilj tsirk shaasan Sumyabazar nartaa haritslaga toots erguu mal min. Irgediin duu hooloig huchguiduuleh gej olon ankit kino yaridagaa, hiidgee boli muu novsh min...
keyboard_arrow_up