З.Мэндсайхан: Гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд 150 тэрбум төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй олгоно З.Мэндсайхан: Гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд 150 тэрбум төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд 150 тэрбум төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй олгоно

2021 оны 11 сарын 03

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах, тээвэрлэлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийлээ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний импортын шокийн байдал үүссэн. Бараа бүтээгдэхүүнийг татан авах хил гаалийн боломжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнтэй холбоотойгоор тус хоёр боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний лаборатори байгуулах, хүнс болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэхээр боллоо.

Улаанбаатар хотод мах худалдаалах 30-аас доошгүй цэг байгуулна

Мөн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын 30-аас доошгүй цэгт ил задгай болон агуулахын худалдааг бий болгохоор боллоо. Энэ жилийн өвөлжилтийн байдал хүнд байгаа учир малын махны экспортыг түр хугацаагаар хязгаарласан. Иймээс бизнес эрхлэгчиддээ хандаж хэлэхэд дээрх төвүүдээр дамжуулан махаа борлуулаарай.

 Гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд 150 тэрбум төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй олгоно

Эдийн засгаа сэргээх 10 их наяадын хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгөөс ашиглагдаагүй байгаа эх үүсвэр буюу 150 тэрбум төгрөгийг гурил болон тэжээл үйлдвэрлэгчдэд гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632443
0 эможи

new
2021-11-07 23:11
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up