Л.Оюун-Эрдэнэ: КОВИД-19 вакциныг жилд нэг удаа тариулдаг болно Л.Оюун-Эрдэнэ: КОВИД-19 вакциныг жилд нэг удаа тариулдаг болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: КОВИД-19 вакциныг жилд нэг удаа тариулдаг болно

2021 оны 11 сарын 19

Arslan.mn

Монгол Улс наймдугаар сарын 16-наас коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунд иргэдээ хамруулж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр МУИС-ийн оюутнууд вакцинд хамрагдаж байгаа үйл явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  танилцлаа.

Энэ үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар тунд манай залуучууд хамгийн идэвхгүй оролцож байна. Гуравдугаар тун бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш эдийн засаг нийгмийн харилцаанд туйлын чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд бүгдээрээ гуравдугаар тундаа хамрагдаад эдийн засгаа алхам алхмаар нээе гэж уриалмаар байна.

АНУ бага насны хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн. Бид өнгөрсөн долоо хоног НҮБ-ийн төлөөлөлтэй уулзаж, саналаа тавьсан. Баг насны хүүхдийг вакцинжуулах асуудлаар ДЭМБ-ын саналыг үндэслэнэ. Зорилтод бүлгийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулж байж дахин давлагаа үүсэхгүй байх магадлалтай.

КОВИД-19 халдвар цаашид жилд нэг удаа вакцин тариулдаг, амь насанд аюултай биш өөрийгөө хамгаалдаг онцлогтой амьдралын хэмнэл рүү бид орох нь. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам хил хязгаар нээгдэнэ. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам дэглэм суларч, иргэд аж ахуй нэгжид тустай байх болно. Монголын нийт хүн амын 70 орчим хувийг залуучууд бүрдүүлж байгаа. Иймд оюутнуудын идэвх маш чухал юм.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
632843
1 эможи

irgen
2021-11-22 15:23
em tan garad bgaam bish uu teriige tatan avah ajilig hiimer yum.
Зочин
2021-11-20 09:49
Энд тэнд очоод байгаа онохгүй юм яриад л явах юм даа
keyboard_arrow_up