З.Дашдаваа: 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ З.Дашдаваа: 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

З.Дашдаваа: 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ

2021 оны 12 сарын 08

Arslan.mn

НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр "Таны эрх-Таны оролцоо, Авлигад үгүй гэж хэлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Авлигатай тэмцэх газар энэ өдөр "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээг зохион байгуулж байна. 

Чуулганд Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар нар оролцож байна.

Чуулганыг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа:

Аливаа улс орны хөгжлийг сааруулагч олон хүчин зүйлийн нэг нь авлига. Монгол улсын хувьд ч авлига халдварт өвчин шиг бугшсан байна.

Авлига бол албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих төдий асуудал биш. Энэ нь зэвсгийн наймаа, засаглалын эсрэг, хууль бус хил дамнасан наймаа зэргийн санхүүжилт болдог.

Авлигад алдаж буй мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулсан олон орны хөгжилд сайнаар нөлөөлөх байсан. Үүнтэй нэг улс дангаар бус хамтын хүчээр тэмцэх нь үр дүнтэй. НҮБ-ын Авлигын конвенцид манай улс 2005 оноос нэгдэж орсон.

Жил бүрийн 12-р сарын 9-ний өдрийг Авлигтай тэмцэх өдөр болгон зарласан бөгөөд тус өдөр конвенцид нэгдсэн улс орнууд тус гэмт хэргийг таниулах үүрэгтэй.

Авлигатай тэмцэх үйлсэд улс орны иргэн бүрийн оролцоо чухал. 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 гаруй хэргийг илрүүлэн шалгаж байна. 2020 онд 35.6, 2021 онд 96 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633236
0 эможи

RUE QIU
2022-01-28 08:17
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
ИРГЭН
2021-12-08 17:39
ХАРЖ Л БАЙЯ
keyboard_arrow_up