П.Өгөөмөр : Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай ХОЛБООТОЙ БАЙСАН П.Өгөөмөр : Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай ХОЛБООТОЙ БАЙСАН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

П.Өгөөмөр : Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай ХОЛБООТОЙ БАЙСАН

2022 оны 2 сарын 18

"Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-нд тагнуулын байгууллагаас баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэг хийж, тусгай ажиллагаа явуулсан билээ. Тэгвэл өнөөдөр ТЕГ-аас энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Тагнуулын байгууллага Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоодог. Үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийж байна. 

Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Тэрээр багагүй хугацаанд хамтран ажиллаж мөнгөн урамшуулал авч байсан нь үйлдэл дээрээ тогтоогдсон. Түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, валют илрүүлэн хураан аваад байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
1
634655
6 эможи

Зочин
2022-02-21 17:34
Эх орноосоо урвагч, цаазаар ав.
зочин
2022-02-21 15:32
наад гэмгүй хүнээ сулла.ямар юмны тагнуул
Зочин
2022-02-21 12:10
Данхан толгойт хийж бгаа ажил сая явж үүрэг аваад ирээ биз
Зочин
2022-02-20 19:45
За энэ хүнээс илүү эх орон ард түмнээ үгээгүй ядууруулсан эх орноо баялагаа хэдхэн гэр бүл эзэмшиж хулгайлаад сууж байгаа чинь урвалт биш юмуу Мөнгөө шударга хөдөлмөрөөр олоогүй энэ олон хүмүүс бас урвагч шүү Ард түмний идэх уух эрүүл мэнд сурах соёлжихыг хасаж зовлонд унагасан хүмүүс өүгд урвагчид шүү Энэхүн гудманд л тэмцээд ард олны дунд байдаг хүн Шүү Энэ хүн Монголоос юу хулгайлчихсан юмбэ Хулгайч нартайгаа тэмцээч Хөгжлийн банкны дуулианыг дарах гэсэн технологи л бнаСулла наад хүнээ
Зочин
2022-02-20 15:27
Өвөр монголчуудын төлөө дуугарч байсан иргэнээ барьж, төрийн эсрэг, гадны тагнуулд ажилласан гэж юу яриад байна вэ? ТАГНУУЛ гэхээр л иргэд ТАГ дуугүй болдог гэж хятадын эсрэг дуугарсан иргэнээ барьж байна. ИНГЭЖ болохгүй дээ.
Зочин
2022-02-20 14:51
Энэ Мөнхбаяр юуны тагнуул байхав дээ Иргэний дуу хоолойг барих башир арга даа.
Соно
2022-02-18 20:45
1937 он эргэж иржээ.Монголчуудынхаа төлөө хятдад дагаар орж төвөд уйгар шиг болчих вий хэмээн сануулж сэрэмжлүүлж ирсэн жинхэнэ эх оронч.Хужаагийн хатгаасаар баривчилсанд эргэлзэх юмгүй.
keyboard_arrow_up