Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эзэн хааны мэндэлсэн өдрийн хүлээн авалтад оролцжээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эзэн хааны мэндэлсэн өдрийн хүлээн авалтад оролцжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 30, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эзэн хааны мэндэлсэн өдрийн хүлээн авалтад оролцжээ

2022 оны 2 сарын 23

Arslan.mn

Энэ сарын 22-нд буюу өчигдөр Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар их танхимд Япон улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөр болон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойд зориулсан хүлээн авалт болов.

Хүлээн авалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголын талын өндөр дээд албаныхан оролцжээ. 

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн дүрс бичлэгт илгээлтийг толилуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлсэн байна. Түүний дараа “Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслол үйлдэж, Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн хундаганы үг хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634760
1 эможи

Иргэн
2022-02-23 17:30
Энэ Опунчимэг хаана л бол хаана явж байх юм. Өөрийгөө их чухал хүн гэж бодоод байдаг юмуу, эсвэл чухал царайлаад очиж болох бүх газарт очиж байна гэж боддог юмуу.
keyboard_arrow_up