САНГИЙН ЯАМ: Орос, Украины цэргийн ажиллагаа манай эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг танилцуулжээ САНГИЙН ЯАМ: Орос, Украины цэргийн ажиллагаа манай эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг танилцуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

САНГИЙН ЯАМ: Орос, Украины цэргийн ажиллагаа манай эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг танилцуулжээ

2022 оны 3 сарын 01

Arslan.mn

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2022 оны нэгдүгээр улирлын ээлжит бус хурал өчигдөр болсон. Тус хуралдаанаар Орос, Украины цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр танилцуулжээ. Түүнчлэн “Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний санал”-ыг Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, “Дэлхийн бусад улсуудаас ОХУ-ын эсрэг авсан төлбөр тооцооны хориг арга хэмжээнүүд”-ийн талаар Монгол банкны Төлбөрийн тооцооны газрын захирал Э.Анар нар тус тус танилцуулсан байна. Мөн цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох мэдээллүүдийг ҮАБЗ-д хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 

Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэлтэй уялдуулан макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд холбогдох бодлого, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахаар тогтжээ. ХуралдаандСангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634953
2 эможи

keyboard_arrow_up