Монгол “хийн хоолой“ төслөөр  “Дайныг дэмжиж буй орнуудын“ нэг гэх мессежийг өгсөн үү Монгол “хийн хоолой“ төслөөр “Дайныг дэмжиж буй орнуудын“ нэг гэх мессежийг өгсөн үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 30, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол “хийн хоолой“ төслөөр “Дайныг дэмжиж буй орнуудын“ нэг гэх мессежийг өгсөн үү

2022 оны 3 сарын 01

Arslan.mn

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд өчигдөр (2022.02.28) Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурав.

Тус хийн хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ.

Хамгийн гол нь ОХУ Украинд халдан довтолсон гэж дэлхийн улс орнууд хориг арга хэмжээ авах, бойкот хийх замаар Оросыг эдийн засгийг шахах гэсэн оролдлого үргэлжилж буй энэ үед уг гарын үсгийг зурсан нь маргаан үүсгэж магадгүй гэдгийг олон улсын ажиглагчид онцолж байна. Өөрөөр хэлбэл, хамтарсан төлөвлөгөө үзэглэх процесс нь яг ОХУ, Украины асуудал дэгдсэн үед таарав.

Нөгөө талаас “Газпром” банк нь SWIFT системээс хасагдсан тул ямар ч гадаад гүйлгээ хийх боломжгүй болчхоод байгаа билээ.  Улмаар Украины асуудал намжиж, ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээнээс мултартал манай хийн хоолойн төсөл урагшлахгүй зогсож магадгүй гэдгээ ч хэлээд буй. Гэтэл яг ийм үед Монгол “хийн хоолой“ төслөөр “Дайныг дэмжиж буй орнуудын“ нэг гэх мессежийг өгсөн үү гэж олон улсын хэвлэлүүдийн анхааралд өртлөө.

Угтаа бол Шадар сайд гарын үсэг зурсан боловч цаанаа Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын оролцоо дэмжлэг байгаа нь дамжиггүй гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634959
0 эможи

keyboard_arrow_up