Цар тахлын үед ачааны хүндийг үүрч, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажилласан эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ Цар тахлын үед ачааны хүндийг үүрч, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажилласан эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цар тахлын үед ачааны хүндийг үүрч, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажилласан эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ

2022 оны 3 сарын 07

Arslan.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цар тахлын үед ачааны хүндийг үүрч, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажилласан салбар салбарын төлөөлөл эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Ковид-19 цар тахлын үед 160 гаруй мянган төрийн алба хаагч ажилласны дотор 101 мянга гаруй нь эмэгтэйчүүд байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцлоод “Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээсэн бүсгүйчүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье” хэмээв.

“Ковидын сорил-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээнд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Хил, Гааль, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, Хэвлэл мэдээллийн салбарын 800 орчим эмэгтэй оролцсон юм.

“Эх орон ард түмнийхээ төлөө үүрэг хүлээх цагт гэртээ орж гэргий болох сөхөөгүй, үрдээ очиж ижий байх эрхгүй шахам, амьдрал-үхэл цаг минутаар дэнсэлсэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн мянга мянган ээжүүд, эхнэрүүдийн төлөөлөл бол та бүхэн юм. Өнгөрсөн хугацаанд дэлхий дахин төдийгүй, монголчууд бид ямар хүнд өдрүүдийг ардаа үдсэнийг хамгийн сайн мэдэж, мэдэрсэн хүмүүс нь та нар маань. Өндөр төрдөө өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн цуцашгүй дайчин бүсгүйчүүддээ Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс шар түвшинд шилжсэн энэ цаг үед хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг билээ” хэмээн Шадар сайд С.Амарсайхан тодотголоо.

Энэ үеэр эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн салбарын төлөөлөлд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр яам, агентлагийн болон бусад газрын шагналаар шагнаж урамшуулав.

 

Эх. сурвалж: Шадар сайдын ажлын алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635097
1 эможи

v
2022-03-07 18:17
Ta nartaa bayarlalaa
keyboard_arrow_up