САЙН МЭДЭЭ: Улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ САЙН МЭДЭЭ: Улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ

2022 оны 3 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” буюу Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж эхчүүд, эмэгтэйчүүд, эмч ажилтнуудад Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-ийн цахим бүртгэлийн хэсэг, нэгдсэн мэс заслын тасаг, төрөх болон төрсний дараах тасаг, дүрс оношилгооны  үйл ажиллагаатай танилцсан юм. Эмнэлгийн барилгын ажил 2009 онд эхэлсэн ч хөрөнгө оруулалт нь шийдэгдэхгүй сунжирсаар 2021 онд ашиглалтад оруулсан. Зөвхөн эх, нярайд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна өнгөрсөн хугацаанд цар тахлын үеийн ковидын эмчилгээг иргэдэд давхар үзүүлж 1,000 ор дэлгэн ажиллажээ. Өнөөдрийн байдлаар 380 гаруй эмч, ажилтан ажиллаж байна.

Засгийн газраас цар тахлын үед ажиллуулахаар онцгой анхаарал хандуулсан нь үр дүнгээ өгч, эх, нярай, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх улсын хэмжээний хоёр дахь том эмнэлэг болоод байна. Тус эмнэлэгт мэс заслын орчин үеийн тоног төхөөрөмж бүхий есөн өрөөтэй болжээ.

Arslan.mn

Амаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ

Arslan.mn

Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн 496 ор хуучирч муудаад байсныг 100 хувь шинэчилжээ. Мөн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засварын зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна.

Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчилдэггүй байсан дөрвөн төрлийн мэс засал, эмчилгээг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг боллоо. Энэ ондоо багтаж Эх нялхсын эмнэлэг төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэж бүрэн засаж тохижуулахаар төлөвлөөд байгаа аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх, нярайн эрүүл мэндийн салбарт нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг тэмдэглээд улсын хэмжээнд иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөх эмнэлгүүдийн өнгө төрхийг бүрэн шинэчилж, бүрэн цахимжуулах, эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэв.

Ирэх тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын иргэн бүрийг эрт илрүүлгийн иж бүрэн оношилгоонд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна, эрүүл мэндийн салбарын удирдлагууд бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635129
0 эможи

keyboard_arrow_up