​Архидан согтуурахтай тэмцэх цогц бодлогыг хэрэгжүүлнэ ​Архидан согтуурахтай тэмцэх цогц бодлогыг хэрэгжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 31, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

​Архидан согтуурахтай тэмцэх цогц бодлогыг хэрэгжүүлнэ

2022 оны 3 сарын 11

Arslan.mn

Зохицуулах зөвлөлөөс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, эрүүгийн хуулийн ял шийтгэлийн бодлогыг боловсронгуй болгох, ЕБС-ийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох албан бус сургалтыг зохион байгуулах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, нийслэлд морьт эргүүлийг ажиллуулах зэрэг нийт 65 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр Нийслэлд согтуурах, мансуурах донтой хүнийг албан эмчлэх төвийг Сонгинохайрхан дүүрэгт, Баруун бүсэд Баянхонгор аймагт, Зүүн бүсэд  Дорнод аймагт байгуулах, архидан согтуурах донтой хүнд үзүүлэх сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээний шинэ стандартыг нутагшуулах ажлыг зохицуулах зөвлөлөөс холбогдох байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлнэ.

Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 715 хамтарсан багийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635239
4 эможи

ard
2022-03-11 19:11
өглөөнии 5 хүртэл шоудаж болдог болсноосихүмүүс гэр орондоо ажилдаа согтуу ирдэг болждэээлалруудаа
keyboard_arrow_up