Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 31, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй

2022 оны 3 сарын 25

Arslan.mn

Эрх баригч МАН-аас дэвшиж УИХ-д сонгогдсон, мөн тус намын нөлөө бүхий цөөнгүй гишүүн Хөгжлийн банкнаас зээл авсан. Өдгөө АТГ, ЭЦА, бас УИХ-ын ажлын хэсэг тэдгээр зээлүүдийг шалгаж нягталж байна.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн мягмар /2022.3.15/ гаригт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудал яригджээ. Хуралдаанаар олон улсын нөхцөл байдалтай холбоотой намын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөлийн хурлын зөвлөмж болон бусад цаг үеийн асуудал хэлэлцэх зар тарсан юм.

Тодруулбал, МАН-ын дэргэдэх үе үеийн намын дарга, Ерөнхий сайд нараас бүрдсэн Улс төрийн бодлогын зөвлөл 2022 оны гуравдугаар сарын 13-нд анхны хуралдаанаа хийжээ. Ингээд “Шинэ сэргэлтийн бодлого” үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын нөхцөл байдлын талаарх асуудлуудаар хэлэлцээд Удирдах Зөвлөлд зөвлөмж хүргүүлэхээр болжээ. 

Мөн “бусад асуудал”-д багтсан Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон гишүүдийн талаар товч хэлэлцсэн байна. Тэр үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “...Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гээд зээлээ бүрэн төлөх тодорхой хугацааг өгчээ. Заасан хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй одоогийн УИХ-ын гишүүд болон нэр дэвшихээр горилж буй тус намын гишүүдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үг аж.

Түүнээс өмнө, 2022 оны хоёрдугаар сарын 11-нд МАН-ын генсек Д.Амарбаясгалан “...Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гэдэг нь тогтоогдсон намын гишүүнийг эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасаж, насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана. Сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдээд байсан юм. 

 

 

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
635581
7 эможи

Зочин
2022-03-25 19:35
намаас хөөх , нэр дэвшүүлэхгүй байх гэдэг нь тэгээд тийм айхтар шийтгэл үү Нөгөө хууль мууль нь яасан эрүүгийн хууль нь үйлчлэхгүй юм уу
Зочин
2022-03-25 14:12
Нэгэнт тэрбум тэрбумаар нь авчихсан ашгийг гаргаад мөнгөжсөн улс сонгуульд нэр дэвшээд яах юм бэ? Энэ хошин яриагаа болибол яасан юм бэ !
Ү
2022-03-25 12:52
Нэгэнт санасандаа хүрч зээлээ авсан юм чинь дахин нэр дэвшүүүлэхгүй ч яамай байнаа
h
2022-03-25 12:16
бүүр хөгиин юм лалруудыг цаазлуул тааран ард түмнии хөрөнгииин хулгаачдыг юу төлүүл ахиад боломж өшж хулгаа хиилгэнэ гэсэн үг шиг хулгаачдын цуладаг газар бишшшш монглл төр сэлэм баатар хаана баына бид сонгосон хэлсэн амалмандааа малуудаа
Иргэн
2022-03-25 12:00
Төрд бүү ойртуул
keyboard_arrow_up