Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирлаар Л.Наранбаатарыг түр томиллоо Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирлаар Л.Наранбаатарыг түр томиллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 31, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирлаар Л.Наранбаатарыг түр томиллоо

2022 оны 3 сарын 25

Arslan.mn

Засгийн газрын гуравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэснийг мэдээлсэн. 

Энэ шийдвэртэй холбоотойгоор тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Лүндэгийн Наранбаатарыг томилж буйг тус үйлдвэрт ажиллаж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өнөөдөр танилцуулав. 

Л.Наранбаатар нь ШУТИС-ийг уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр 2002 онд төгссөн, 43 настай. 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг Санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Мэргэжлээрээ хувийн хэвшилд тасралтгүй ажилласан туршлагатай боловсон хүчин аж. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид уг шийдвэрээ үйлдвэрийн өнөөгийн удирдлага болон албан хаагчдад мэдэгдэж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Хөтөлийн цемент шохой ХК-д ажиллаж байна. 

Тус үйлдвэр нь хуурай аргаар 1 сая хүртэл тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай, 800 гаруй ажилтантай. Гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Наранбаатарт компанийн ерөнхий нягтлан бодогчийг томилон ажилдаа шуурхай орох үүрэг өгөв. 

Үйлдвэрийн удирдлагууд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн гарын үсэг бүхий тогтоол нь хууль зөрчсөн хэмээн үзэж уг шийдвэрийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635589
3 эможи

Зочин
2022-03-26 14:11
Түр ч гэх шиг захирал л бол захирал биздээ.НАРАНБААТАР МУНДАГ ШҮҮ ӨЛХӨН ХИЙНЭДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ
Зочин
2022-03-25 20:02
НАРАНБААТАР МУНДАГ ЧИН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ САЙН АЖИЛЛААРАЙ АМЖИЛТ
Зочин
2022-03-25 20:02
НАРАНБААТАР МУНДАГ ЧИН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ САЙН АЖИЛЛААРАЙ АМЖИЛТ
ИРГЭН
2022-03-25 13:25
Импортоос айж биш ӨРСӨЛДӨЖ ажиллана шүү. Зах зээлийн зарчимаар барихгүй ..Эрх хүүхэд шиг хушуу зэвсэггүй.Сайн ажиллаарай.
Zochin
2022-03-25 13:11
Zaa Ene hvn ih shudraga ym yaridag mundag ajillah bailgvidee
keyboard_arrow_up