ХХААХҮЯ: 50.8 мянган тонн улаан буудайг худалдан авч, НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ажлууд хийгдэж байна ХХААХҮЯ: 50.8 мянган тонн улаан буудайг худалдан авч, НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ажлууд хийгдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 31, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: 50.8 мянган тонн улаан буудайг худалдан авч, НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ажлууд хийгдэж байна

2022 оны 3 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-наас тариаланчдынхаа санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тариаланчдын гар дээр байгаа зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж эхэлжээ. 

Энэ хүрээнд өнгөрсөн жилийн ургацаас стандартын шаардлага хангасан, борлуулагдаагүй үлдсэн 50.8 мянган тонн улаанбуудайг татан авах хуваариуд хийгдээд байна. 

Хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Угтаал, Хөтөл, Хархорин, Сэлэнгэ, Булган, Хархорин, Дархан салбаруудаар дамжуулан татан авахаар бэлтгэл ажлыг хангажээ. 

ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр хүнсний буудайг татан авах ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах үүргийг ХААДС, буудайг цэвэрлэж дугаарлан стандартад нийцүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулахыг аймгуудын хүнс хөдөө аж ахуйн газарт тус тус үүрэг болгов.

Ингэснээр тариаланчид 100 хувь улаанбуудайгаа борлуулж санхүүгийн эх үүсвэртэй болсноор энэ жилийнхээ тариалалтын ажлыг хугацаанд нь эхлүүлэх боломж бүрдэж байгаа аж. 
 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635592
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up